ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭГ ӨДӨР" арга хэмжээний хүрээнд 1992-2020 онуудад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байсан төлөөлөгчид удирдлагуудын дунд Халуун рашаан-Цэнгэг нуураа хамгаалъя сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа. Үндсэн хууль батлалцаж явсан Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Б.Даваасүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мэндсайхан, аймгийн БОАЖГ-ын усны мэргэжилтэн Г.Баяржаргал, тухайн суманд рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон үе үеийн төлөөлөлүүд оролцлоо.