2024-04-23
45
Сумын ИТХ-ын ээлжит найм дахь удаагийн сонгуулийн 16 дугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 23 нд Иргэний танхимд цахимаар болон танхимаар хуралдлаа.
Хуралдаанаар: 1. УИХ-ын сонгуулийн Сумын салбар хороог ЗДТГ-ын дарга Х.Мөнх-Алтайгаар ахлуулан байгууллаа.
2. Орон нутгийн сонгуулийн тойрог, төвийг Жаргалант, Баясгалант, Баянгол, Баян-Уул, Эрхт багийн төвүүдээр байхаар баталлаа.
3. Хульжийн халуун рашааны ашиглалт хамгаалалтыг сайжруулах тухай хэлэлцээд Хульжийн халуун рашааны байгалийн цооногын рашаан шаврын химийн найрлага, шинж чанар байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр өөрийн хөрөнгөөр эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахаар тохижуулж, гэрээгээр эзэмших иргэн, Аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулахыг Сумын Засаг даргад үүрэг болгосон.
4. Могод суманд 10 мянган га талбайд ойжуулалт, ойн зурвас байгуулах газрын эргэлтийн цэгийг тогтоолоо. Уг хуралдаанд Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Мэндсайхан цахимаар оролцож саналаа илэрхийлэв.