Аймгийн ГХУСАЗСЗ, БШУГ, ГБХЗХГ, ОБГ, ЦГ, Нэгдсэн эмнэлгийн өсвөр үеийн кабинет, Улаан загалмайн хороотой хамтран МСҮТ, ЕБС-ын дотуур байрны багш, жижүүр туслах ажилтнуудад “ДОТУУР БАЙРАН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн ГХУСХЗСЗ-ын дарга Д.Эрдэнэбат оролцож дотуур байрны багш, жижүүр нарт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.
2022-2023 оны хичээлийн жилд Булган аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургуулийн 29 дотуур байр , 2 МСҮТ-ийн 2 дотуур байр, нийт 31 дотуур байрт 1671 хүүхэд сурч хүмүүжиж байгаа бөгөөд дотуур байрт 30 багш, 92 жижүүр туслах ажилтан ажиллаж байна.