БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг аймгийн нийт сумдад ажиллаж байна. 

2022-04-13

Аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын баг дөрвөн бүсэд 4 дүгээр сарын 11-15-ны хооронд ажиллаж, төр, засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах зорилготой ажиллаж байна. 

Аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай дараах чиглэлээр танилцана. 

  • Хурлаас гаргасан тогтоол шийдвэрийн эрх зүйн үндсийг хянах
  • Тогтоол шийдвэрийн биелэлт, түүний хэрэгжилтийг ханган ажиллаж буй талаар (ЗДТГ, бусад төрийн байгууллага)
  • ИТХ-ын төлөвлөгөө болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт 2021-2022
  • Хурлаас гаргасан тогтоол шийдвэрийг урталчлах, иргэд мэдээ мэдээлэл хүргэж ажилласан байдал, Иргэний танхимын үйл ажиллагаа
  • Сумын ИТХ-ын архив, албан хэрэг хөтлөлт
  • Хороодын үйл ажиллагаатай танилцах
  • Багийн ИНХ-ны үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан байдал
  • ЗДТГ болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа талаар
  • Шилэн дансны хуулийн хэрэгжилт
  • Иргэдийн санал бодлыг сонсож, өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байдал
  • Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмын хэрэгжилт
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрэм журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар

 

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%