БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

САЙХАН СУМЫН ИТХ-ААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТЭРГҮҮН ТУРШЛАГА

2022-03-15

САЙХАН СУМЫН ИТХ-ААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТЭРГҮҮН ТУРШЛАГА

Сумын ИТХ-аас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог хангах, Хурлын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор уламжлал болгон дараах ажлуудыг зохион байгуулж ирлээ. Үүнд:

  • Баг бүрээс эмэгтэйчүүдийн төлөөлөл болон Алдарт эх-ийн одон авч буй ээжүүдийг урьж оролцуулан “Эмэгтэйчүүдийн зөвлөгөөн”-ийг жил бүрийн 5 дугаар сард зохион байгууллаа. Зөвлөгөөнд Саран даргыг урьж оролцууллаа.  
  • “100 ААВ” чуулганыг багийн иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Чуулганд оролцож буй аавуудад зориулж сурагчдын дунд шүлэгийн уралдаан зарлаж, сурагчид аавдаа зориулан шүлэг бичиж, амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшууллаа.Чуулганд Аймгийн гэр бүл, хүүхэд, хөгжлийн  газрын дарга Б. Баярбат “Аз жаргалтай гэр бүл” Сайхан -Монгол телевизийн захирал Б.Мөнхбаатар “Оюунлаг гарц” сэдвээр, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч М.Рэнцэнбалжир “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдвээр тус тус илтгэл тавьж ярилцлага хийлээ.
  • Сумын гэмт хэрэгтэй тэмцэх салбар зөвлөлөөс жил бүрийн 11 сарын 01 ны өдрөөс 12 сарын 15 ны өдрийг хүртэл “Мал-мах” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, баг бүрээс малчдын төлөөллийг оролцуулан эргүүл хийлээ. Дээрх эргүүлийн ажилд оролцсон малчдад ГХУСАЗСЗ-өөс шатахууны дэмжлэг үзүүлж ажилласан. Эргүүлийн ажилд оролцох малчдад сумын Цагдаагийн албанаас сургалт хийж мэдээлэл өглөө.
  • ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Сумын ИТХ-ын саналын хайрцаг аялуулах журмыг батлан хэрэгжүүлж байна. ИТХ-аас аялаж буй саналын хайрцгаар төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар санал асуулга явуулж, холбогдох шийдвэрүүдэд  тусган хэрэгжүүлж байна. Сумын ИТХ-аас аялуулж буй саналын хайрцагт ирсэн саналыг ИТХ-ын дэргэдэх  хорооны бүрэлдэхүүн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар эрэмбэлж Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэвшлээ.
  • Сумын ИТХ-ын ажлын ажлын алба, ГХУСАЗСЗ хамтран 1-5 дугаар ангийн сурагчдын хооронд Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулж хэвшсэн. Тэмцээнд оролцсоноор замын хөдөлгөөнд оролцох дүрмийн талаар тодорхой мэдээлэлтэй болж байна.Мөн сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон явагддаг “Мини парламент” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Суурь боловсролын сургуулийн нийгмийн ажилтан сурагчидаа нэгдсэн зохион байгуулалтанд оруулан 6-9-р ангийн 30 сурагчид оролцлоо.Мини парламентийн үйл ажиллагаа ИТХ-ын үйл ажиллагааны хэлбэрээр зохион байгуулагдаж, Хурлын дарга сонгож удирдан явууллаа.  

САЙХАН СУМЫН ИТХ

 

 

 

 

 

 

 

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 86
50 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
7 / 8%
3 / 3%