БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1,3 дахин өсжээ

2022-02-15

Булган аймгийн аж үйлдвэрийн газруудын энэ оны эхний сарын үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн байна.

Аж үйлдвэрийн газрууд 1108.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1106.7 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн нь 2021 оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад үйлдвэрлэлт 1.3 дахин, борлуулалт 33.7 хувиар тус тус өссөн байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

Боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл өссөн аж. Тухайлбал мах боловсруулах, үр тарианы гурилын болон цардуул, цардууллаг бүтээгдэхүүнээс бусад хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 57,0 хувиар нэмэгдсэн байна. Мөн уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагаа дөрөв дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%