Сумын ИТХ-ын дэргэдэх Төсөв санхүү, өмч хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан хорооноос ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хийгдэж буй ажлын явцтай таницлаа.
Тус хороо нь ажлын хэсгийг ИТХ-ыэ төлөөлөгч Д.Эрдэнэцогт, сумын санхүүгийн албаны дарга Б.Алтанзул нарыг оролцуулан өргөтгөсөн байдлаар томилж, удирдамж баталуулан, 06 сарын 28-ны өдөр арга хэмжээг зохион байгууллаа.
Сумын хэмжээнд 2021 онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар нийт 12 төрлийн ажил үйлчилгээг 281335,3 мян.төгрөгөөр хийхээр төлөвлөсөн бөгөөд хэрэгжиж буй 3 төрлийн ажил үйлчилгээний үйл явцтай танилцаж, санал хүсэлтээ гүйцэтгэгч байгууллагад танилцуулж ажилласан.