Сумын ИТХ-ын ээлжит хурал 2021 оны 06 сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж ирвэл зохих 7 тэргүүлэгчээс ирсэн 4, чөлөөтэй 3, 75 хувийн ирцтэй байлаа.
Хурлаар 11 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан. Үүнд:
- Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
- Сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
- Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл
- Тариалангийн газрын нэгдсэн хашаажуулалтын ашиглалт хамгаалалтын журмын хэрэгжилтийн талаарх мэдээлэл
- Сум хөгжүүлэх сангийн "Тэргүүлэх чиглэл шинэчлэн батлах тухай"
- Сум хөгжүүлэх сангийн "Төсөл сонгон шалгаруулалтын хурлын тов тогтоох тухай"
- Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 2021 онд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээлэл
- 2020 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагаа болон 2021 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны зохион байгуулалтын талаарх мэдээлэл
- Хаврын тариалалтын явц, үр хор бордооны ханган нийлүүлэлтийн талаарх мэдээлэл
- 2021 онд БИНХ-ын Тэргүүлэгчдээс зохион байгуулсан ажлын тайлан
- Сумын нутаг дэвсгэрт голын ай, сав үерлэж ойр орчинд суурьшдаг айл өрх, тариаланчдын төмс, хүнсний ногоо тариалсан талбай усанд автах аюулаас урьдчилан сэргийлэх