Аймгийн соёл, урлагийн салбарын үйлчилгээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийг нэвтрүүлэх зорилгоор “Соёл, урлаг-Булган 2021” цахим форумыг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монгол Улсын Соёлын яам, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулах тус цахим форумд аймгийн соёл, урлагийн салбарын нийт ажилтнууд, Булган нутгийн урлаг, соёлын алдартан, гавьяатнууд оролцож санал бодлоо солилцох болно.