БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо

2021-06-08

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Булган аймагт шагналын хур буулаа.

Булган аймгийнхаа төдийгүй улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан шилдэг иргэдэд шагнал гардуулах ёслол болов.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар гардууллаа. Монгол улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 4 иргэн, “Алтан гадас” одонгоор 40 иргэн, "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-оор 2, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар 20 иргэн, Цэргийн хүндэт медалиар 1 иргэн тус тус шагнууллаа.

Төрийн дээд шагналаар шагнуулсан иргэдэд баяр хүргэж аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: 

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр, бүтээлтэй ажилласан Булган нутгийн хөдөлмөрч түмэнд Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, иргэд та бүхэнд аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн өмнөөс чин сэтгэлийн халуун Мэндчилгээ дэвшүүлье.

Анхдагч алдартан, гавъяатны өлгий Булганчууд бид өвөг дээдсээсээ авахуулаад эдүүгээ хүртэлх он цаг, олон зууны туршид түүхэн үүрэг гүйцэтгэж эх орон, аймаг, сумынхаа хөгжил дэвшлийн түүхэнд гүн, гүнзгий мөрөө үлдээсэн билээ.

Та бүхнийхээ Төрийн дээд шагнал, одон, медалиар шагнагдаж байгаа баярт мөчийг тохиолдуулан аймаг, орноо хөгжүүлэх үйлсэд амжилт гаргаж, нэр алдараа дуурсгасан ахмад үеийнхэн, тэднийхээ хийж бүтээснийг өвлөн авч, цаашдын их үйлсэд хүчин зүтгэж байгаа үе, үеийн ажилтан, албан хаагчид Та бүхэнд аймгийн ИТХ, Тэргүүлэгчид гүн талархал илэрхийлж байна.

Булганчууд ажилсаг, хийж бүтээдэг, цаашдаа ч ихийг хийж бүтээх арвин их нөөц, чадвараа нотлон харуулж ирсэн Та бидний түүхэн гавъяаг Төр, засгийн зүгээс өндрөөр үнэлж 1943 онд “Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон”-оор шагнаж байсан бол өнөөдөр “Сүхбаатар”-ын Одонгоор шагнагдсан баярт мөч давхар тохиож байна.

Энэ шагнал нь Та бидний хийж бүтээснийг үнэлхийн зэрэгцээ цаашид улам ихийг хийж бүтээх их хариуцлагыг Булганчууд бидэнд Төр засаг маань итгэн хүлээлгэж байна. Бид юу хийж бүтээхээ сайтар танин мэдэж, аймаг, сумынхаа нийгэм, эдийн засгийн чадавхи, дотоод нөөц, боломжоо нарийн тооцож, эв, нэгдэлтэй ажиллавал, их зүйлийг хийж бүтээхэд хүрэлцэх байгалийн баялаг, мал сүрэг, хүн хүч, оюуны шавхагдашгүй ундарга бий.

Та бүхэнд дахин баяр хүргэж, аз жаргал сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%