БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Эхийн алдар I, II зэргийн одон гардуулав

2021-06-01

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай. Энэ жил “Эхийн алдар” одонг аймгийн хэмжээнд 218 ээжид гардуулах бөгөөд үүнд 13 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, 205 ээжид "Эхийн алдар" Хоёрдугаар зэргийн одонгоор шагнууллаа.
Тэдний төлөөлөл болсон 40 гаруй ээжид "Эхийн алдар" одонг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гардуулж өглөө.
Булган нутгийн минь Айл бүхэн амар амгалан, Үрс бүр аз жаргалтай, Ээж болгон сэтгэл тэнүүн байх болтугай.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%