Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдааныг 04 дүгээр сарын 22-ны өдөр онлайнаар зохион байгууллаа. Хуралд оролцох 21 төлөөлөгөөч 16 төлөөлөгч оролцож, 2 төлөөлөгч чөлөөтэй, 2 төлөөлөгч хол яваа, 1 төлөөлөгч өвчтэй хурлын ирц 76,2 хувьтай байлаа.
Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсөвт төсвийн зохицуулалт хийх тухай
- Сумын малын тоо толгойн албан татвар тогтоох тухай
- Монгол улсын "Тэргүүний сум"-ын шагналын мөнгөний зарцуулалтыг өөрчлөн батлах тухай