БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аялал жуулчлалыг хөгжүүлэх форум зохион байгуулагдана.

2021-04-28

Булган аймгийн “Аялал жуулчлалын цахим форум” цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 2021.05.01-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
 
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат оролцон Мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхээс гадна аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Булган аймагт тавтай морил”, МАЖХ-ны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр "COVID-19 цар тахалын дараах аялал жуулчлалын менежмент" сэдэвт илтгэлүүдийг танилцуулах юм.
 
Аймгийн Засаг даргын 2020-2014 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрт Байгаль, Түүх, Соёлын өвийн онцлог бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн, төрөлжсөн, тогтвортой аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн үр өгөөжтэй салбар болгон хөгжүүлэхээр тусгасан.
 
Булган аймаг бол Төв халхын түүх, соёлын өлгий, нүүдэлчдийн язгуурын идээ ундааны охь дээж айргийн нутгаас гадна жилийн дөрвөн улиралд байгалийн үзэсгэлэн төгс оршиж, дотоод гадаадын аялагчдын зорин ирдэг, хангай говь хосолсон Монгол орны аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%