БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Булган аймгийн Тариаланчид цахимаар зөвлөлдөнө.

2021-04-28

Булган аймгийн Тариаланчдын сургалт, зөвлөгөөнийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр 2021.04.28-ны өдөр зохион байгуулна.
 
Тариаланчдад зориулсан сургалт, зөвлөгөөнийг Ургамал, газар тариалангийн хүрээлэн, ХААИС зэрэг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хийхээр төлөвлөөд байна.
 
Газар тариалангийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлууд, хаврын тариалалтад мөрдөх агротехнологийн бодлого, ухаалаг газар тариалангийн систем, ХАА-н үйлдвэрлэлд нэвтэрч байгаа сүүлийн үеийн трактор, комбайн, чиргүүл, дүүжин машин, техникийн засвар, үйлчилгээ, хүнсний ногооны сорт сонголт, тарих болон ургалтын үеийн арчилгаа, төмс, хүнсний ногооны тариалалтад пестицидийн хэрэглээ, жимс, жимсгэнэ тариалах агротехнологи зэрэг сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
 
Тус арга хэмжээнд Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Баатарцол, хүнсний ногоо судлалын секторын эрхлэгч, доктор, Ж.Байгалмаа, хог ургамал судлалын лабораторийн эрхлэгч, доктор Т.Аззаяа, ХААИС-ийн профессорийн багийн ахлагч, доктор, дэд профессор Б.Мөнхбат, багш, техникийн ухааны доктор Л.Лхагвасүрэн, доктор Д.Хандсүрэн нар цахимаар оролцож сургалт, хэлэлцүүлгийг удирдана.
 
Аймгийн тариаланчдын зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны газрын дарга В.Үнэнбат “Газар тариалангийн үйлдвэрлэлийн зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” илтгэлүүд тавигдах юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%