БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Хэрэгжүүлж буй ажлаа тухай бүр дүгнэж цаашдынхаа зорилтыг тодорхойлон ажиллаж байхыг үүрэг болголоо.

2021-04-16

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТЫН ХЭЛСЭН ҮГ

Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвөлгөөнийг сэргээн дахин зохион байгуулж байгаа явдалд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрынханд талархал илэрхийлье.

Бид ажпаа дор дор нь дүгнэж алдаа, оноогоо хэлэлцэж цаашид хэрхэн ажиллах зорилгоо тодорхойлж, нэг үгээр хэлбэл хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөр маань тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд тохирч байна уу? гэдгээ тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Та бүхэнд аймгийн ИТХ-аас 2021 оны I улиралд хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгье.

2021 он бол “Аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны чиглэл”, аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Шинэ хөгжпийн зам” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцгой чухал гарааны жил бөгөөд хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг бол аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг батлах явдал юм.

Аймгийн ИТХ-ын III хуралдаанаар “Газар тариалангийн тогтовортой хөгжил”, “Чинээлэг малчин”, “Зөв дадал-Архигүй орчин”, “Шинэ ирээдүй”, “Шинэ багш” хөтөлбөрүүдийг тус баталлаа.

Ирэх 6 дугаар сард болох ээлжит хуралдаанаар Эрүүл мэнд, биеийн тамир, спорт, соёл, урлаг, бэлчээрийн менежментийн чиглэлээр холбогдох дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн батлах болно. Ингэснээр аймгийн Засаг даргын “Шинэ хөгжпийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын болон эдийн засаг, санхүүгийн нөхцөл бололцоо бүрдэж байна.

Эдгээр хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар энэ шуурхай зөвлөгөөний үеэр ярилцаж, хэлтэс, агентлагийн дарга нар та бүхэнд холбогдох зөвлөмж, чиглэлийг өгнө.

Энэ улиралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 7 агентлагийн 2020 оны ажлын тайлан болон хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлтэс, агентлагийн дарга нарын мэдээллийг сонсож үүрэг чиглэл өглөө.

Бугат сумын сургуулийн шинэ барилгатай холбоотой асуудал, “Шинэ хөдөө-Булган” хөтөлбөрийн хүрээнд бий болсон хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт шалгалтын ажил хийлээ. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс бүрдсэн ажпын хэсэг “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанид ажиллаа.

Хутаг-Өндөр, Тэшиг, Баяннуур, Дашинчилэн сумдад аймгийн ИТХ-ын Ажлын алба ажиллаж, аймгийн ИТХ-ын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, иргэдтэй уулзах, төрийн байгууллагуудын ажилтай танилцах, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хэлтэс, агентлагийн жилийн ажпын тайлан, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сонсож, суман дахь төрийн байгууллагуудын ажилтай танилцаж байхад дараах нийтлэг асуудал анхаарал татаж байна. Үүнд:

  • Салбар дундын ажлын уялдаа тааруухан байна.
  • Ажил хариуцсан зарим хүмүүсийн санаачлага дутагдаж байна.
  • Нутгийн удирлага /сумын ИТХ, Засаг дарга/ хоорондоо ажлаа уялдуулах, зөвлөлдөх, хамтран ажиллах талаар анхаарах хэрэгтэй байна.

2021 он гарсаар багагүй хугацаа өнгөрч байна иймд үлдэж буй хугацаанд дараах асуудлуудад анхаарч ажиллах шаарлагатай байна.

  1. 2022 оноос Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг одооноос хангаж эхлэх хэрэгтэй байна.
  • Үйл ажиллагаандаа мөрдөж буй болон хуулийн дагуу шинээр мөрдөж эхлэх журам, дүрмүүдээ хуульд нийцүүлэн шинэчлэх бэлтгэлийг хангаж холбогдох төслүүдийг бэлтгэсэн байх.
  • Хуулийг ИТХ-ын Төлөөлөгчид, төрийн албан хаагчдаар судлуулах, сургалт зохион хийх, иргэдэд сурталчлах ажпыг зохин байгуулах
  • Нэгжийн /аймаг, сумын/ чиг үүргийг зааглан тодорхой зааж өгсөн. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд сум яаж ажиллах талаар төсөөллөө тодорхой болгох, түүнд нийцүүлэн шийдвэрээ гаргаж эхлэх
  1. Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн чадавхийг дээшлүүлэх талаар анхаарч ажиллах болно. Энэ хүрээнд:
  • Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалтыг зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы дэглэм сулрахаар үргэлжлүүлэн хийнэ.
  • Төлөөлөгчдөөс тавьж буй саналын дагуу сум хооронд болон зарим аймгийн Хурлын байгууллагын туршлага судлах ажпыг хийнэ.
  1. Иргэдийн оролцоо гэж ярьж байгаа. Үүнтэй холбогдуулан улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажпын явцад сумын ИТХ-аас иргэдийн оролцоотой хяналтыг зохих хууль, тогтоомжийн хүрээнд хийх.
  2. 2022 онд шинэ Үндсэн хууль баталсны 30 жил, Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохионо.
  • Үүнтэй холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 30 жилийнхээ түүхийг бичих ажпыг зохион байгуулах хэрэгтэй. Тэр үед хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан хүмүүс амьд сэрүүн байна. Одоо та бүхэн ажиллаж байна. Энэ бололцоогоо ашиглаж түүхээ бичиж явахгүй бол 40 жилийн ой болоход 1990-ээд онд Хурлын байгууллагыг бий болоход ажиллаж байсан хүмүүс ховордоно. Ийм учраас бололцоо байгаа дээр түүхээ бичиж байх хэрэгтэй.
  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль удахгүй болох гэж байна.
  • Аимаг, сумын болон хэсгийн хороод хуулийн хүрээнд сонгуулийн бэлтгэлийг хангаж ямар нэг зөрчилгүйгээр санал хураалтыг явуулж дүнг гаргах хэрэгтэй.
  • Энэ ажилд сумын удирдлагууд ялангуяа Засаг дарга нар хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн бэлтгэлийг хангахад бүх талын туслалцаа үзүүлэхийг анхааруулья.
  1. “СО\/ID-19” цар тахлын улмаас хийхээр төлөвлөсөн зарим ажпууд тасалдаж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг сайн баримтлан ажиллавал бид энэ хүндрэлийг давж чадна.
  • Мэдээж цар тахлын тархалтыг зогсоох ажил удахгүй үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Цар тахлын эрсдэл намжсан үеэс эхлэн цар тахлын улмаас хийж амжаагүй ажлаа шуурхай гүйцэлдүүлж тавьсан зорилтоо бүрэн ханган биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй.

Шуурхай зөвлөгөөн, семинарын үйл ажиллагаанд сум агентлагийн удирдлагууд идэвхтэй оролцож, тулгамдсан асуудлаа ярилцаж тодорхой шийдэлд хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд амжилт хүсье.

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 86
50 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
7 / 8%
3 / 3%