Буриад түмний олон улсын “Алтаргана” наадам 2020 онд зохион байгуулагдах ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон билээ. Тэгвэл 14 дэх удаагийн “Алтаргана” наадам 2021 оны 7 дугаар сард ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулагдахаар бэлтгэл ажил эхэлсэн байна. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцсон цахим хурал боллоо. Тус хуралд аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар оролцож өндөр зохион байгуулалттайгаар оролцохоо илэрхийллээ.