Сумын ИТХ-ын ажлын албаны 2020 оны үйл ажиллагаатай, дотоод ажилтай танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх аймгийн ИТХ-ын ажлын хэсэг 2021 оны 01 сарын 21-ны өдөр суманд ирж ажиллалаа.
Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбатаар ахлуулсан ажлын албаны ахлах мэргэжилтэн Н.Буманцэцэг, ажилтан Б.Амархүү, Иргэний танхимын дарга Д.Гантулга, зохион байгуулагч Б.Болорцэцэг нар ажиллаж шалгуур 26 үзүүлэлтээр үнэлэлт дүгнэлтийг өглөө.