Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 1 дүгээр хурал 01 сарын 07-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд зохион байгуулагдлаа. Хуралд ирвэл зохих 7 тэргүүлэгчээс ирсэн 6, хурлын ирц 85,7 хувьтай байлаа.
Хурлаар дараахь 6 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр, тогтоолыг гаргасан. Үүнд:
- Сумын мал амьтныг шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2020 оны төлөвлөгөө батлах тухай
- Нөөцийн өвсний үнэ тогтоох тухай
- Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
- ИТХ түүний Тэргүүлэгчдээс 2021 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлах тухай
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай
- ИТХ-ын тэргүүлэгч Д.Эрдэнэцогтоос ирүүлсэн албан бичгийн талаар