БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Хужирт баг эрчим хүчний эх үүсвэртэй боллоо

2020-07-03

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт баг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй боллоо. Аймгийн ИТХ энэ онд тус багийг байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний 73,0 сая төгрөгийн хөрөнгөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангахаар шийдвэрлэсэн юм.

            Хужирт багийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлыг “Хелиос энержи” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Тэшиг сумын Засаг дарга Б.Батсайхан нар бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо. Нарны эрчим хүч ашигласнаар тус багийн хүн эмнэлгийн салбар, соёлын төв, гүний цэвэр усны худаг зэрэг газрыг цахилгаан эрчим хүчээр хангаж, үйлчилгээг иргэдэд хүргэхэд дэвшил гарах юм байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%