БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7-р хуралдаан боллоо

2020-05-25

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7-р хуралдаан 2020 оны 05 сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

 Үүнд:
- Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаарх мэдээлэл
- "Орхон дэлгэр" ХХК-ний дулааны үнэ нэмэх тухай хүсэлт
- Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл сонсох
- Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай
- Сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл батлах тухай
- Хаврын тариалалтын явц, үр, хор, бордооны ханган нийлүүлэлтийн талаарх мэдээлэл
- Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон тогтоолд нэмэлт оруулах тухай
- Орон нутгийн сонгуулийн хэсэг, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан.

Хурлаас хэлэлцсэн асуудалтай холбоотой Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон тогтоолд нэмэлт оруулах тухай 25 тоот тогтоол, Орон нутгийн сонгуулийн хэсэг, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай 26 тоот, Тэргүүлэх чиглэл шинэчлэн батлах тухай 27, Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай 28 тоот тогтоолуудыг тус тус баталлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%