БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2020-04-29

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны зургаадугаар хурал боллоо.

Энэ удаагийн хурлаар Төрийн шагналд уламжлах тухай Эрүүл мэндийн салбарын чиглэлээр аймгийн ИТХ-аас баталсан ”Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөр”, “Эрүүл мэндийн хөтөч” дэд хөтөлбөр, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого” зэрэг бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах, түүний дугаар, байршил, ногдох мандатын тоог тогтоох тухай асуудал хэлэлцлээ.

            ”Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөр” 96,2, “Эрүүл мэндийн хөтөч” дэд хөтөлбөр 100,0, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого” 85,0 хувь хэрэгжиж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа танилцууллаа. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бүрдүүлэх, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, ирэх дөрвөн жилийн хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох зэрэг үүрэг чиглэлийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газрын удирдлагад өглөө.

            Мөн энэ удаагийн хурлаар зарим Тэргүүлэгчдийн гаргасан саналаар “Шинэ хөдөө- хөгжил” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%