БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Ой хээрийн гал түймэртэй тэмцэх төлөвлөгөө баталлаа

2020-03-24

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2020-2023 онд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх аймгийн төлөвлөгөө баталлаа.

Аймгийн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх  гал түймэр унтраах ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэн хуулийн этгээдийн хамтын ажиллагааг сайжруулах, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангаж эрсдэл, түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх юм.

Манай аймагт ИТХ-аас баталсан “Гамшгаас хамгаалах дэд хөтөлбөр”-ийг 2024 он хүртэл 10 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм.

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх аймгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, жил бүрийн төсөвт хөрөнгийг тусгаж ажиллахыг Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргад даалгасан байна.

Ойн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хил орчмын бүс нутгийн уулзалтыг ОХУ-ын Буриад улс, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймагтай хамтран зохион байгуулах, иргэдийн оролцоотой урамшуулалт морин эргүүлийг ажиллуулах, тэдгээрийг холбооны хэрэгслээр хангах, алслагдсан суурин айл, өрхүүдээс тогтмол мэдээлэл авах, ойн сан бүхий газарт байгаа иргэн, хуулийн этгээдийн өвөлжөө, хаваржаа, барилга байгууламжийг  түймрээс урдчилан сэргийлж шороон зурвас байгуулах,  ой, хээрийн гал түймрийн үед ашиглах зориулалттай газар орны нэршил, айл өрх, хүн ам, мал, амьтны тоог багтаасан судалгаатай, ерөнхий байр зүйн зураг боловсруулах, аянга газардуулагчийн зураг төсөл хийлгэх, түймрийн эзэн холбогдогч, шалтгаан нөхцлийг хуулийн хугацаанд шалган тогтоох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%