БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Ууган баатрын нэрэмжит шагналыг дөрвөн малчинд хүртээлээ

2020-02-23

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн босгон дээр аймгийн ИТХ хөдөө аж ахуйн хөдөлмөрийн ууган баатар, алдарт хоньчин Зундуйн Очирын нэрэмжит шагналыг дөрвөн малчинд олголоо.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, залуу малчдыг халамжлан хүмүүжүүлж байгаа Баян-Агт сумын малчин Даваадоржийн Хишигсүрэн, Могод сумын малчин Баатарын Мөнхжаргал,  Хишиг-Өндөр сумын Даваасамбуугийн Батбулган, Хутаг-Өндөр сумын малчин Гэндэнжамцын Баасанжаргал нарыг Монгол Улсын ууган хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналаар шагналаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%