БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ИТХ-ын энэ оны ажлын төлөвлөгөө баталлаа

2020-01-10

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2020 оны анхны хурал боллоо.

            Аймгийн ИТХ-ын 2020 оны төлөвлөгөө батлах тухай, аймгийн  ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, “Газар тариалангийн тогтвортой хөгжил” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Монгол Улсын иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг уламжлах тухай, 2020 онд ойгоос бэлтгэх модны хуваарь батлах тухай, агнах, барих амьтдын хуваарь батлах тухай, “Ахмадын хөгжлийг дэмжих жил-2019” жилийн ажлын тайлан зэрэг асуудал хэлэлцэв.

            Аймгийн ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал болон хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг баталлаа. Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын үр дүн, боловсрол, соёлын салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт, мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг асуудлаар хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%