БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

М.Бат-Орших аймгийн “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шилдэг ажилтан” боллоо

2019-12-30

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Сайхан сэтгэл-Бат-Орших” сангийн тэргүүн Мягмаржамцын Бат-Орших аймгийн “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 2019 оны шилдэг ажилтан”-аар шалгарлаа.

2012 оноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож сумын ард иргэдийнхээ төлөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх зорилгоор Сайхан сумын эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хуучин эмнэлгийн барилгыг өөрийн 250,0 сая төгрөгийн хөрөнгөөр засварлан сум дундын уламжлалт анагаах ухааны жишиг клиник бариа заслын сувилалыг ор, тоног төхөөрөмжөөр ханган бий болгоод байна.

Мөн ард иргэдийн амар тайван амьдралын төлөө уламжлалт шашин соёлыг дэлгэрүүлэх хүрээнд Сайхан суманд Майдар төслийг санаачлан 2019 оны 8 сард Майдар эргэх ёслолыг анх удаа зохион байгуулж, мөн суврага бүтээх ажлыг санаачилжээ.

 “Сайхан сэтгэл-Бат-Орших” сан Бадрал цэцэрлэгт стандартад нийцсэн хүүхдийн ор 50, багшийн булангийн тавиур нэг, хүүхдийн ширээ 6 ширхэгийг хүлээлгэн өгчээ.

М.Бат-Оршихын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэдээ төлөөлөн сонгогдсоноосоо хойш жил бүр шаардлагатай хөрөнгө оруулалтыг сумандаа хийж, сонгогч иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгааг үнэлэн аймгийн ИТХ, Засаг дарга 2019 оны “Шилдэг ажилтан”-ы нэгээр шалгаруулсан байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%