БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөлгөөн боллоо

2019-12-11

Булган аймагт “Шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт, үр дүн” хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөлгөөн боллоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүүлэх эрхийг хэрэгжүүлсэн байдал, иргэний эрхийг хангахад прокурорын байгууллагын оролцоо, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэргийн оролцогчийн эрхийг хангасан байдал, шинжээчийн дүгнэлт хэргийн оролцогчийн эрхийг хангахад нөлөөлөх нь зэрэг сэдвээр хуулийн холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.

Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ аймгийн ИТХ, ГХУСАЗЗ 2019 онд хүний эрхийг хангах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулсныг онцлон дурдлаа.

2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачлагатай ажилласан аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Т.Баттөр, прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан С.Амаржаргал, ШШГА-нй тасгийн дарга, дэслэгч А.Хонгорзул, ШША-нй шинжээч Т.Баттөмөр, МХГ-ын улсын байцаагч Н.Очирхуяг, Хорих 439-р ангийн ажилтан Э.Онон, өмгөөлөгч А.Ундрах-Оргил нарыг аймгийн ГХУСАЗЗ-аас шагналаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%