БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2019-11-14

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүнгийн тухай, хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит XIV хуралдаан зарлах тухай асуудал хэлэлцлээ.

Малчдын эрүүл мэндэд анхаарах, бэлчээрийн доройтолыг багасгах, мал эрүүлжүүлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох ажлыг аймгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор уялдуулан зохицуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллагад өглөө.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%