БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Иргэний танхимд ээлжит хэлэлцүүлэг боллоо

2019-11-13

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 21.4.1, 21.4.2-д заасан ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй, ил задгай худалдаа эрхлэгч иргэн, хувиараа зорчигч тээврийн болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэн хувь хүний сард төлбөл зохих албан татварын Булган аймгийн хэмжээнд мөрдөх хувь хэмжээг ИТХ-аас тогтоохоор хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор 11-р сарын 13-нд Иргэний танхимд  тухайн төрлийн үйлчилгээ эрхлэгч иргэдийн сар бүрийн төлбөл зохих албан татварын хувь хэмжээг тогтоох санал авах хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мэндсайхан, Д.Очирбат, төлөөлөгч Д.Баярмагнай нар оролцож иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хуралдаанд уламжлахаар болов. Ачаа тээврийн болон зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, компанийн төлөөлөл болон хувиараа тээвэр хийдэг иргэд тус хэлэлцүүлэгт оролцож татварын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувиар тооцож төлдөг байх саналыг дэмжлээ. Татварын шинэ хуулиар иргэдээс авах татварын хувь хэмжээг тухайн жилд мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 5-50 хүртэл хувиар тооцон аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж тогтоох юм байна. Хэлэлцүүлэгт 29 хүн оролцов.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%