Монгол Улсын Засгийн газрын Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлж, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээнд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сумын гамшгаас хамгаалах хүч хэрэгслэлийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-ийг Дархан-Уул аймгийн Орхон суманд 2019 оны 10 дугаар сарын 30-ны 08:00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор эхлүүллээ.