БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, хяналт, эдийн засгийн болон албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа

2019-04-05

 Сангийн яам, аймгийн ИТХ, ГХУСАЗЗ,  аймгийн ЗДТГ, Санхүү Хяналт Аудитын Албатай хамтран “Шилэн дансны тухай  хуулийн хэрэгжилт, хяналт, эдийн засгийн болон албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Сангийн яамны мэргэжилтэн Б.Батзориг оролцлоо

 

 Аймгийн хэмжээнд 200 гаруй аж ахуй нэгж, байгууллага Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ байршуулж байна. Дээрх мэдээллийг хугацаанд нь үнэн зөв, чанартай мэдээллэхээс гадна улс болон орон нутгийн төсвийн хөрөнгийг  үр ашигтай захиран зарцуулах, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах, түүнд олон нийт хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх мөн эдийн засгийн болон албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд энэ сургалт чиглэгдэж  байна.  

 Сургалтанд аймгийн ИТХ-ын Эдийн засгийн хөгжил, төсөв санхүүгийн хорооны гишүүд, Сумдын ИТХ-ын тэргүүлэгч, ЗДТГ-ын дарга, сум байгууллага,  аж ахуйн нэгжийн удирдлагууд, нягтлан бодогч, Авлигаас сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл, Иргэний зөвлөлийн гишүүд, Булган сумын багийн ИНХ-ын дарга, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

 

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%