БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“Шинэ хөдөө Булган” дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

2019-04-02

Булган аймгийн Иргэний танхимын төлөвлөгөөний дагуу  ээлжит 12 дахь хэлэлцүүлэг болов. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Булган аймагт хэрэгжүүлэх Шинэ хөдөө-Булган хөтөлбөрийн  төслийг  танилцуулж, мэргэжлийн байгууллага, иргэдээс санал авах, шалгуур үзүүлэлт хүрэх үр дүнг тодорхойлох зорилгоор санал авах ажлыг зохион байгууллаа.  “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг нээж ИТХ-ын дарга М.Оюунбат товч үг хэлэв.  Хэлэлцүүлгийг ИТХ-ын хөдөөгийн хөгжил байгаль орчин экологийн хорооны дарга О.Гантулга удирдан явууллаа.

“Шинэ хөдөө Булган” хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд  ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэслэлтэй инновацийг нэвтрүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон эдийн засаг,бизнесийн тогтолцоог төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болгож өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино гэжээ

Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын  тэргүүлэгч Ч.Оюун, П.Оюунцэцэг, Б.Оюунбат, Д.Батцогоо, Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий нар болон ХХААГ-ын мэргэжилтнүүд, Булган сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, ТББ-ын төлөөлөл,  Булган сумын иргэд нийт 34 хүн оролцлоо.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбар дахь ажлын байрууд шинээр бий болгож, зорилтот өрхийн орлого нэмэгдсэнээр  амьжиргааны түвшин дээшлэх улмаар ажилгүйдлийн түвшинг бууруулах ач холбогдолтой ажээ.

Дараачийн хэлэлцүүлэг 4 сарын 9-нд  Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо сэдвээр болно. 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%