БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Уул уурхайн бодлогын талаар хэлэлцүүлэг хийлээ

2019-02-25

Иргэний танхимын 2019 оны төлөвлөгөөний дагуу “Аймгийн уул уурхайн талаар баримтлах бодлого” гаргах тухай хэлэлцлээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-тэй хамтран зохион байгуулсан ба хэлэлцүүлэгт аймгийн ИТХ –ын дарга М.Оюунбат, Тэргүүлэгч Д.Очирбат, төлөөлөгч М.Бадам, БОАЖГ-ын дарга А.Гантөмөр, мэргэжилтэн Март, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн С.Алтанзул, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Гантулга, Дашинчилэн сумын засаг дарга Д.Луттөмөр, ИТХ-ын дарга А.Батжаргал, Бүрэгхангай сумын ИТХ-ын дарга Т.Баатар, байгаль орчны хяналтын улсын байцаагч Батжүгдэр, “Эко алтан заамар” ХХК-ий төлөөлөл, МХГ-ын хяналтын улсын байцаагч М.Наранцацралт, аймгийн иргэний зөвлөлийн гишүүд, авилгын эсрэг иргэний хяналтын зөвлөлийн дарга Ц.Дагвадаш, Булган сумын иргэдийн төлөөлөл нийт 30 орчим иргэн оролцлоо.

Булган аймгийн нутаг дэвсгэрт баримтлах уул уурхайн бодлого нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцлийг хангасан харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтэрсэн стратегийн ач холбогдол бүхий хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжих замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, иргэдийн амьжиргааны түвшин, чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Уул уурхайн бодлогын төслийг хэлэлцээд, сумдын иргэний танхимаар дахин хэлэлцүүлж иргэдээс санал авч,  ИТХ-аас ажлын хэсэг байгуулан, мэргэжлийн байгууллагын тусламж зөвлөгөөг авч бодлогын төслийг сайжруулах шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа.

Улсын их хурлын 2019 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал орсон аж. Хууль батлагдсаны дараа тус хуультай нийцүүлэн аймгийн бодлого гаргах нь зүйтэй гэсэн саналыг  хэлэлцүүлэгт оролцогчид бүгд санал нэгтэй дэмжив.

Уул уурхайн бодлогын төслийн хэлэлцүүлгийг 3-р сард багтаан Бүрэгхангай, Дашинчилэн сумын иргэний танхимд хэлэлцүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос 8 санал гаргасаныг бодлогын хэлтэст уламжлав гэж Иргэний танхимын мэргэжилтэн Ч.Ариун мэдээлж байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%