БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Төрийн дээд шагнал гардууллаа

2019-02-04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан зарим хүмүүст аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нар шагналыг гардуулж, баяр хүргэлээ.

            Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Булган сумын өндөр настан, жолооч С.Гомбосүрэн, аймгийн холбооны газрын жолооч Д.Алтангэрэл, аймгийн нэгдсэн эмнэлгийн статистикч бага эмч Л.Эрдэнэчимэг, өндөр настан Ч.Баасансүрэн,  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Булган сумын өндөр настан Д.Хишигсүрэн, нэгдсэн эмнэлгийн жолооч Т.Жаргалсайхан нар шагнагдсаныг гардууллаа.

            “Урвуулагч” хэмээх гахай жилийн босгон дээр манай аймгаас “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор Бүрэгхангай сумын малын эмч Ж.Батчулуун, “Алтан гадас” одонгоор Хангал сумын өндөр настан Д.Баярсайхан, Ж.Дулмаа, Тэшиг сумын өндөр настан Ж.Болдбаатар, Могод сумын өндөр настан Д.Лхагвасүрэн, Б.Сэр-Од, Хишиг-Өндөр сумын жолооч О.Аюуш, малчин Ж.Найсамханд, Дашинчилэн сумын малчин Б.Буянтай, өндөр настан Б.Даваадорж, Булган сумын өндөр настан, багш Д.Дашдулам, өндөр настан Ж.Лхамсүрэн, Сайхан сумын өндөр настан Ш.Дэнсмаа, Хутаг-Өндөр сумын хүүхдийн эмч Р.Оюунчимэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Булган сумын багш Ц.Хишигт, өндөр настан Д.Цогтсайхан, Бүрэгхангай сумын их эмч Д.Алтанцэцэг, Булган сумын малчин Д.Минжээ, Тэшиг сумын “Тэшиг ус” ОНӨААТҮГ-ын слесарь Д.Хатанбаатар, жолооч М.Чинбат, Хутаг-Өндөр сумын багш М.Хашхүү, эмнэлгийн үйлчлэгч Д.Энхмаа, Гурванбулаг сумын холбоочин Ө.Хишигсүрэн, Хишиг-Өндөр сумын өндөр настан Б.Цэрэннадмид, Баяннуур сумын малчин Г.Цээпил, Сэлэнгэ сумын хүний бага эмч З.Чимгээ нар шагнагдсан юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%