БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн хүндэт шагналыг таван хүнд олголоо

2019-01-26

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байгаль орчин, нийгмийн салбартай холбоотой асуудал хэлэлцлээ.

          2019 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай, тусгай болон ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын дээд хязгаар батлах тухай, багшийн ёс зүйн зөвлөл байгуулах тухай зэрэг асуудал хэлэлцэж, Нийгмийн даатгалын хэлтэс, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны тайланг сонслоо.

          Мөн төрийн дээд шагналд уламжлах тухай, хөдөлмөрийн баатар З.Очир, Б.Галт-Очирын нэрэмжит шагналаар шагнах тухай асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

          Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн ууган баатар З.Очирын нэрэмжит шагналаар Сэлэнгэ сумын малчин П.Цэрэнлхүндэв. Дашинчилэн сумын малчин О.Мөнхбат, Могод сумын малчин Д.Бат-Эрдэнэ нарыг шагналаа.

Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналыг Сэлэнгэ сумын ахмад агрономич Х.Гарнов, Гурванбулаг сумын ахмад агрономич Д.Жамьян нарт олголоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%