БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэд” шалгарлаа

2019-01-07

Булган аймгийн Эрүүл мэндийн газар 2018 оны эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэнийг шалгарууллаа.

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар Сэлэнгэ, Булган сумын ЗДТГ, Тагнуулын хэлтэс, Орхон сумын Эрүүл мэндийн төв, “Эрүүл ажлын байр”-аар Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сумын “Гацуурхан” цэцэрлэг, Сэлэнгэ сумын “Ундраа” цэцэрлэг, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шалгарчээ.

Мөн “Эрүүл мэндийг дээдлэгч өрх"-өөр Сэлэнгэ сумын иргэн Ц.Пүрэвсүрэн, Булган сумын М.Амгалан, Б.Оюунцэцэг, Ж.Мөнх-Очир нарын өрх, “Эрүүл мэндийг дээдлэгч иргэн”-ээр Булган сумын иргэн С.Намжилмаа, Д.Нарантуяа, Д.Доржпагам, Хишиг-Өндөр сумын иргэн Г.Ганбат нарыг шалгаруулсан байна.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, иргэдийн шагналыг аймгийн удирдлага гардууллаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%