Аймгийн
ИТХ-ын иргэний танхимын 2018 оны төлөвлөгөөний дагуу “Үдийн цай хөтөлбөрийн
чанар, хангалт, үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Стандарт хэмжил зүйн хэлтэстэй
хамтран зохион байгуулсан бөгөөд үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгаа
сургуулиудын бага ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл 60 гаруй иргэд оролцов.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын
нийгмийн хөгжлийн хорооны гишүүн Д.Зоосүрэн, Стандарт хэмжил зүйн хэлтсийн
дарга Ц.Бүрэнтуяа нар урилгаар оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсож,
асуултанд хариулав. Хэлэлцүүлгээс иргэдэд хандаж Үдийн цай хөтөлбөрийг
амжилттай хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах уриалга гаргахаар боллоо.