БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зөвлөлгөөн болж байна

2019-01-04

Булган аймгийн төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зөвлөлгөөн Булган суманд болж байна.

Зөвлөлгөөнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий үг хэлж, “Монгол төрийн түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг” илтгэлийг аймгийн Засаг дарга З.Батзориг, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зэрэг сэдвээр Орхон аймгийн ХАА-н мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Алтанцоож, Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам нар илтгэл тависан юм.

Зөвлөлгөөнд аймгийн хэмжээний төрийн албан хаагч 500 орчим эмэгтэйчүүд оролцож байна.

 “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зөвлөлгөөнд оролцож байгаа шилдэг эмэгтэйчүүдийг аймгийн шагналаар шагналаа.

Аймгийн ИТХ, Засаг даргын шагналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Оюун, аймгийн Засаг дарга З.Батзориг, Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, тамгын газрын дарга О.Наранжаргал нар гардуулав.

Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа, Баян-Агт сумын эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч Б.Должинсүрэн, “Баярын бичиг”-ээр аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан ажилтан С.Оюунзаяа нарыг шагналаа.

Мөн аймгийн шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%