БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөр баталлаа

2018-12-28

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны отгон хуралдаан болж, Тэргүүлэгчдийн 72,72 хувь оролцлоо.

Энэ удаагийн  хуралдаанаар аймгийн ИТХ-ын шагналын тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд урамшуулал олгох тухай, “Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөр батлах тухай, аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн тухай, Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ болон газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд шилжүүлэх саналын тухай, хөрөнгө бүртгэлд авах, шилжүүлэх, актлах тухай асуудал хэлэлцэв.

“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөр баталж, Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ болон газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд шилжүүлэх саналын тухай тогтоол гаргалаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%