БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018-10-31

Аймгийн ИТХ-ын иргэний танхимын 2018 оны төлөвлөгөөний дагуу ээлжит 34 дэх хэлэлцүүлэг 2018 оны 10 сарын 30 нд нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр 2019 онд ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний  санал авах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга М.Оюунбат, ИТХ-ын эдийн засгийн хөгжил, төсөв санхүүгийн хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн хорооны дарга Б.Батцогоо, аймгийн аудитор Д.Анхбаяр, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Д.Батцогт, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Г.Баасанжаргал болон  Булган сумын ИТХ-ын ажлын алба, 6 багийн ИНХ-ын дарга, багуудын засаг дарга, хэсгийн ахлагч нар, ИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөлийн гишүүд, авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн зөвлөлийн гишүүд, ИНБ-ын төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчдод 2018 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл үр дүн, хүлээгдэж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг СТСХ-ийн дарга Д.Батцогт, 2019 оны төлөвлөгөөнд тусгах ажлын талаар иргэдээс ирүүлсэн саналын нэгдсэн жагсаалтыг ХОХБТХ-ийн мэргэжилтэн Г.Баасанжаргал нар танилцуулав.

Сумдаас нийтдээ 214 санал ирүүлснийг Засаг даргын зөвлөл болон ажлын хэсгийхэн авч хэлэлцээд 45 төсөл арга хэмжээг эрэмбэлж жагсаасан байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултанд ажлын хэсгийн ахлагч Ц.Бат-Өлзий хариулт өгч  2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт тусгах саналыг  хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс хүлээн  авлаа.  Багийн иргэдийн нийтийн хурал дээр иргэдээс санал авах үйл ажиллагаанд иргэд хангалтгүй оролцдог болохыг хэлэлцүүлэгт ирсэн хүмүүс шүүмжилж, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Орон нутгийн хөгжлийн сангийн тухай сургалтыг тогтвортой амьжиргаа төслийн ажилтантай хамтран зохион байгуулахаар боллоо.  

                                         Иргэний танхим

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%