БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

БУЛГАН АЙМГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТАНИЛЦУУЛГА

2017-11-28

Нэг. Монгол улсын макро эдийн засгийн 2018 оны хандлага,

2019-2020 оны төсөөлөл

Монгол Улсын эдийн засагт сэргэлт гарч байгаа хэдий ч уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэнд түшиглэсэн өсөлт цаашид хэр удаан хадгалагдах болон тогтвортой үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Гадаад зах зээл дэх тодорхой бус байдал, улсын нэгдсэн төсөв болон төлбөрийн тэнцлийн урсгал дансны хос алдагдал, зээлийн үйлчилгээний төлбөрийн дарамт зэргээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг эмзэг хэвээр байна. Цаашид төсөв болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

1.1 Дотоодын нийт бүтээгдэхүүн

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”–ийн хүрээнд төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдмэл байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт харьцангуй сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт 2018-2020 онд үргэлжлэн хэрэгжсэнээр уул уурхайн салбарын өсөлт 2018 онд 3.9 хувь, 2019 онд 8.1 хувь, 2020 онд 13.8 хувьд тус тус хүрэхээр төсөөлөгдөж байна. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн  бус ДНБ-ий хэмжээ 2018 онд 4.3 хувиар, 2019 онд 5.3 хувиар, 2020 онд 1.8 хувиар тус тус өсөхөөр байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт дунд хугацаанд харьцангуй тогтвортой байх хандлагатай байгаа нь эрдэс бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч БНХАУ болон зарим хөгжингүй орнууд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, хэрэглээгээ бууруулах бодлого баримталж байгаа нь нүүрсний үнэ 2018-2020онд 2017 оны түвшингээс буурч болзошгүй байна.

1.2. Төлбөрийн тэнцэл

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирэх эх үүсвэрийг төсвийн нөхцөл байдлыг сайжруулахаас гадна төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад зарцуулна. Хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр макро эдийн засгийн орчин тогтворжиж дунд хугацаанд төлбөрийн тэнцэлийн нөхцөл сайжрах төлөвтэй байна.

Дунд хугацаанд зээлийн үйлчилгээний төлбөр болон уул уурхай, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн импорттой холбоотойгоор урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэж болзошгүй байна. Харин “Оюу Толгой” ХХК гүний уурхайн бүтээн байгуулалт зэрэгтэй холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байгаа тул хөрөнгө санхүүгийн дансны ашиг өсөхөөр байна.

1.3. Гадаад худалдаа

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 2018 онд буурах хандлагатай байгаагаас нүүрсний экспортын орлого буурахаар байна. Харин Оюутолгой ордын баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаа нь нийт экспортод эерэг нөлөө үзүүлэхээр байна. 2018 онд нийт экспорт 5.9 тэрбум ам.доллар болохоор байна.

Уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн явагдахтай холбоотойгоор импортын хэмжээ өсөж, 2018 онд 4.6 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 онд 10.4 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа бол гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.доллар болохоор байна.

1.4. Инфляци

ОУВС-тай хамтран баталсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсөв, мөнгөний уялдаатай, зохистой бодлого хэрэгжүүлснээр макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд хангагдаж, инфляц зорилтот түвшинд хангагдахаар байна. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, цаашид хадгалагдахаар байгаа нь эрэлтийн гаралтай инфляцийг дэмжих, нөгөө талаар байгаль цаг уурын таагүй байдлаас үүдэлтэй нийлүүлэлтийн гаралтай эрсдэлүүд инфляцийг өсгөж болзошгүй байна. Эдгээр эрсдэлүүд байгаа хэдий ч Засгийн газар, Монголбанк төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгжүүлэн инфляцийг нэг оронтой тоонд барихаар зорьж байна.

1.5 Учирч болзошгүй эрсдэл

Нэг. Дэлхийн эдийн засагт болон манай худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд учирч болох тодорхой бус хүчин зүйлсүүд нь түүхий эдийн үнэ, экспортын бүтээгдэхүүний эрэлтээр дамжин Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөөлөх эрсдэл байсаар байна. Тухайлбал, томоохон эдийн засагтай ихэнх орнууд нүүрсний хэрэглээг бууруулах бодлого баримталж байгаа нь дунд хугацаанд манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсний үнэ буурах, экспортын орлого төлөвлөсөн хэмжээнээс буурахад хүргэж болзошгүй эрсдэл байна. Нөгөө талаар, БНХАУ хилийн боомтууд дээрх нүүрсний хяналт, шалгалт, тавигдах стандартаа дээшлүүлж байгаа нь нүүрсний экспортын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Хоёр. Ирэх онуудад төлөгдөх бонд, зээлийн үндсэн төлбөрийг хийхэд аливаа хүндрэл гарвал хөрөнгө оруулагчид болон санхүүгийн салбарт тодорхой бус байдал үүсэж, эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Гурав. Зарим нутгаар 2017 оны зун хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага унасан нь мал аж ахуйн салбарын өвөлжилт болон газар тариалангийн гарцад сөргөөр нөлөөлж, 2017-2018 оны өвөл малын хорогдол өндөр байх, үр тарианы нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХОЁР. АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ

Булган аймаг  Монгол орны хойд хэсэгт байрладаг, ОХУ, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Архангай аймгуудтай хиллэдэг, ойт хээр болон тал хээр хосолсон 48.7 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувийг шилмүүст болон навчит ой эзэлдэг бөгөөд эх газрын эрс тэс уур амьсгалтай.

Булган аймаг 16 сум, 1 тосгон,  75 багтай, суурин хүн ам 60,6 мянга, 1км2-т 1,2 хүн ногддог. Нийт хүн амын  49.2  хувийг эмэгтэйчүүд 50.8 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Нийт хүн амын  24.3 хувь нь  хотод,  75.7 хувь нь хөдөөд оршин амьдардаг. Өрхийн тоо 18,8 мянга. Үүнээс 4,5 мянга нь хотод, 14,3 мянга нь хөдөөд амьдардаг. 1000 хүнд ногдох төрөлт  21.7, нас баралт 6.2, цэвэр өсөлт 15.4, гэрлэлт 6.6, цуцлалт 0.9, үрчлэлт 0.8 хувь байна. Хүн амын дундаж наслалт 73,17 байна.

Аймгийн хэмжээнд эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо 2016 оны байдлаар 28,2 мянга, ажиллагчдын тоо 25.9 мянга, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1,1 мянга байгаа ба ажилгүйдлийн түвшин 8,2 хувь  байгаа нь Хангайн бүсийн дунджаас 2,4 хувиар бага байна.

Төрийн албанд 3896 төрийн албан хаагч ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагын дундаж цалин 612,1 мянга байна.

2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 22 сургуульд 9.7 мянган сурагч суралцаж байгаа ба  ерөнхий боловсролын сургуульд 573 багш ажиллаж, нэг багшид 17 сурагч ногдож байна. Аймгийн 23 цэцэрлэгт 121 багш ажиллаж байгаа бөгөөд цэцэрлэгт нийт 4,2 мянган хүүхэд, яслид 40 хүүхэд хүмүүжиж байна. Мөн 426 суудал бүхий 18 нийтийн номын сан ажилладаг бөгөөд  уншигчдын тоо 10606 хүн байна. 3961 суудал бүхий 17 соёлын төв  үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн салбарт 120 их эмч,194 сувилагч, 13 эм зүйч ажиллаж байгаа бөгөөд нэг их эмчид 510, нэг сувилагчид 315 хүн ногдож байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөний тоо 12,3 мянган хүн байна. Түүнчлэн 24 спорт заалтай, биеийн тамир, спортоор хичээллэгчид 27178 хүн байна.

2016 онд 294,5 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс хөдөө аж ахуйн салбарт 57,3 хувийг, аж үйлдвэр, барилгын салбарт 18,9 хувийг, үйлчилгээний салбарт 23,8 хувийг тус тус үйлдвэрлэснийг 2015 онтой харьцуулахад 2.3 хувиар буурчээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4662 мянган төгрөг болж, өмнөх оноос 362,2 мянга буюу 7,8 хувиар буурчээ.

Иргэдийн банкуудад хадгалуулсан хадгаламжийн үлдэгдэл 31601,8 сая, зээлийн өрийн үлдэгдэл 94445,8 сая, чанаргүй зээлийн үлдэгдэл 3018,5 сая төгрөг байна.

Орон нутгийн төсвийн орлого ба тусламжийн дүн 50,7 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн зарлага 50,3 тэрбум төгрөг байна. Аймгийн бизнес регистрийн санд бүртгэлтэй 1330 аж ахуйн нэгж байгууллага байгаагаас үйл ажиллагаа явуулж байгаа нь 1071 аж ахуйн нэгж байгууллага байна.

2016 онд Булган аймагт 3485,6 мянган толгой мал тоологдсоноос  адуу 274,3 мянга, хонь 1861,3 мянга, тэмээ 1.3 мянга, үхэр 293,6 мянга, ямаа 1055,2 мянга байна. Малчин өрхийн тоо 8301,  малчдын тоо 15579  байна.

2017 онд 48300 га-д газар тариалалт хийснээс  42900 га-д үр тариа, 380 га-д төмс, 139 га-д хүнсний ногоо, 214 га-д тэжээлийн ургамал, тосны ургамал 4490 га-д, жимс, жимсгэнэ 174 га-д тарьж, 25816 тн үр тариа, 3616 тн төмс, 1005 тн хүнсний ногоо, 776 тн тэжээлийн ургамал, 637 тн тосны ургамал, 20 тн жимс жимсгэнэ хураан авсан ба нэгжийн ургац үр тариа 8,5 цн, төмс 95,0 цн, хүнсний ногоо 72 цн, тэжээлийн ургамал 14 цн, тосны ургамал 1,4 цн байлаа. Техникийн үзлэгт хамрагдсан 7100 автомашин, суурин утасны тоо 752 байна. Аймгийн барилгын компаниудын гүйцэтгэсэн барилга, угсралт, их засварын ажил 8,6 тэрбум төгрөг болжээ.

Ус түгээх 38, ус тээврийн автомашин 7, зөөврийн ус хэрэглэдэг 11600 өрх, хог устгах цэг 26, хог тээврийн автомашин 23, халуун усны цэгийн тоо 23, халуун усны багтаамж 88 хүн байна.

Тус аймаг нь Хангайн бүсийн бусад аймгуудыг бодвол дэд бүтцийн хөгжил харьцангуй сайн, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагтай засмал замаар холбогдсон, төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГУРАВ: АЙМГИЙН ТӨСВИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

БОЛОН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ

3.1. Аймгийн 2017 оны төсвийн 10 дугаар сарын орлогын гүйцэтгэл

Аймгийн төсвийн нийт орлого 2017 оны 10 сарын байдлаар төлөвлөсөн хэмжээнээс 1,2 хувь буюу 503.9 сая төгрөгөөр давж биеллээ.

Хүснэгт №1.         2017 оны 10 сарын төсвийн орлогын гүйцэтгэл  /мян.төг/

Орлогын нэр төрөл

2016 он

2017 он

ӨО-ны

 мөн үе

Жилээр*

тайлант үе

Гүйцэтгэл

зөрүү

НИЙТ ОРЛОГО

42,615,409.3

52,826,912.2

43,501,902.7

44,005,885.1

(503,982.4)

ТАТВАРЫН ОРЛОГО

18,103,103.6

18,194,370.9

15,103,856.9

  16,755,149.0

  (1,651,292.1)

Орлогын албан татвар

4,613,397.1

  4,460,664.1

  3,695,401.5

    3,189,997.8

       505,403.7

Хувь хүний орлогын албан татвар

5,093,397.1

  4,955,853.9

  4,190,591.3

   3,685,187.5

       505,403.8

Хөрөнгийн албан татвар

683,220.0

     699,810.0

     598,741.5

      583,022.4

         15,719.1

Бусад татвар, төлбөр, хураамж

12,806,486.5

13,033,896.9

10,809,713.9

 12,982,128.7

  (2,172,414.8)

Бусад нийтлэг төлбөр, хураамж

360,927.3

     500,344.5

     431,700.0

      395,060.5

         36,639.5

Газрын төлбөр

321,000.0

     321,000.0

     267,000.0

      321,491.4

      (54,491.4)

Байгалийн нөөц ашигласны төлбөр

12,124,559.2

12,210,052.3

10,109,333.9

 12,264,330.9

  (2,154,997.0)

Бусад татвар

0.0

         2,500.0

         1,680.0

          1,246.0

              434.1

ТАТВАРЫН БУС ОРЛОГО

24,512,305.7

34,632,541.3

28,398,045.8

 27,250,736.1

   1,147,309.7

Нийтлэг татварын бус орлого

698,340.2

  3,331,798.5

  2,923,283.7

   1,741,829.4

   1,181,454.3

Хөрөнгийн орлого

362,000.0

       20,000.0

       15,000.0

        48,085.0

      (33,085.0)

Улсын төсөв орон нутгийн төсөв хоорондыншилжүүлэг

23,451,965.5

31,280,742.8

25,459,762.1

 25,460,821.7

         (1,059.6)

Бүтцийн хувьд авч үзвэл татварын орлогоор 16,7 тэрбум буюу 38,1 хувийг, татварын бус орлогоор 27,3 тэрбум буюу 68,3 хувийг бүрдүүлсэн байна.

 

3.2. Аймгийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж байгаа гүйцэтгэл

2017 оны аймгийн төсвийн нийт орлого хүлээгдэж буй гүйцэтгэлээр 52,6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 615.1 сая төгрөгөөр давж биелэхээр байна.

Хүснэгт №2.  Аймгийн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл /мян.төг/     

Орлогын нэр төрөл

2016 оны гүйцэтгэл

 2017 оны төсөв

 2017 оны ХБГ

Зөрүү

НИЙТ ОРЛОГО

   49,539,355.5

51,994,734.2

52,609,839.9

   615,105.7

ТАТВАРЫН ОРЛОГО

    17,844,596.0

18,233,890.6

19,700,238.2

1,466,347.6

          Орлогын албан татвар

     4,119,816.5

   4,460,664.1

 4,121,832.2

(338,831.9)

          Хувь хүний орлогын албан татвар

     4,590,420.2

   4,955,853.9

  4,617,021.9

(338,832.0)

          Хөрөнгийн албан татвар

        674,335.0

      699,810.0

     694,471.0

    (5,339.0)

Бусад татвар, төлбөр, хураамж

    13,050,444.5

  13,073,416.5

 14,883,935.0

1,810,518.5

          Бусад нийтлэг төлбөр, хураамж

        673,956.8

      513,844.5

     458,779.0

  (55,065.5)

Улсын тэмдэгтийн хураамж

        174,484.4

       186,700.0

     175,572.5

  (11,127.5)

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр

          69,400.2

         36,900.0

        71,604.4

     34,704.4

Хог хаягдлын үйлчилгээний хураамж

          75,827.1

       144,744.5

       75,833.3

  (68,911.2)

Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж

        354,245.1

     145,500.0

     135,768.9

    (9,731.1)

          Газрын төлбөр

        286,564.6

      321,000.0

     390,791.4

    69,791.4

          Байгалийн нөөц ашигласны төлбөр

   12,089,923.1

 12,236,072.0

14,032,435.6

1,796,363.6

          Бусад татвар

                   -  

          2,500.0

         1,929.0

       (571.1)

ТАТВАРЫН БУС ОРЛОГО

   31,694,759.5

 33,760,843.6

32,909,601.7

(851,241.9)

          Нийтлэг татварын бус орлого

        881,699.2

   3,090,100.8

  2,208,858.9

(881,241.9)

          Хөрөнгийн орлого

          11,700.0

        20,000.0

       50,000.0

     30,000.0

          Улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлэг

30801360.3

30650742.8

30650742.8

0

Энэ оны эцсээр татварын орлого 19.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1.5 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар өсөх бол татварын бус орлого 32.9 тэрбум болж, төлөвлөснөөс 851,2 сая төгрөгөөр тасрахаар байна.  Нийт дүнгээрээ орлого өмнөх оноос 6.2 хувь буюу 3.1 тэрбум төгрөгөөр өсөх тооцоо гарлаа.

   Зураг №1.          Төсвийн орлогын гүйцэтгэл /2013-2017* сая.төг/

                

3.3 Аймгийн 2017 оны төсвийн нийт зарлагын эхний 10 сарын гүйцэтгэл

Аймгийн төсвийн нийт зардал  2017 оны 10 дугаар сарын байдлаар 47,4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 40,4 тэрбум төгрөгийн буюу 85,3 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.

Хүснэгт №3. Төсвийн зарлагын эхний 10 дугаар сарын гүйцэтгэл, төсвийн   бүрэлдэхүүнээр /сая төгрөгөөр/

 

Нэгдсэн төсөв

Аймгийн төсөв

Сумдын төсөв

ТЗШ-ийн төсөв

Жилийн төлөвлөгөө

56411.7

16715.4

10504.2

29192.1

Төлөвлөгөө

47431.3

14025.2

9262.0

24144.1

Гүйцэтгэл

40444.8

11322.0

6679.6

22443.2

Хувь

85.3

80.7

72.1

93.0

Аймгийн төсвийн зарлага 11,3 тэрбум буюу 80,7 хувийн, сумын төсвийн зарлага 6,7 тэрбум буюу 72,1 хувийн, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын зарлага 22,4 тэрбум төгрөгийн буюу 93,0 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

3.4 Аймгийн төсвийн зарлагын 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэл

Орон нутгийн төсвийн зардал 54.8 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөө 1.6 тэрбум  төгрөг буюу 2.9 хувиар хэмнэгдэх төлөвтэй байна.

 

Хүснэгт №4.           Төсвийн зардлын гүйцэтгэл 2012-2016 он /сая.төг/

Зардлын зүйл

2013 он

2014 он

2015 он

 

2016 он

2017 оны

төлөв

ХБГ

хувь

 I.Нийт зардал

44,275.4

48,508.9

  50,902.6

50276.0

56411.7

54786,5

94,9

 II.Урсгал зардал

40,980.1

42,579,3

   38,898.3

41099.5

48217.6

48624,2

98,3

 Бараа үйлчилгээний зардал

35,846.5

36,359,8

  33,019.5

34720.0

40167.5

39685,9

97,9

 Татаас ба урсгал шилжүүлэг

 5,133.6

 6,219,5

     5,878.8

6379.5

9195,7

8938,3

97,2

 III.Хөрөнгийн зардал

 3,295.3

 5,929,6

   12,004.3

9176.5

5421.2

4486,8

82,7

Төсвийн зардлын бүтцийг авч үзвэл урсгал зардалд 88,7%-ийг зарцуулсан ба үүнээс бараа үйлчилгээний бусад зардалд 81,2%, татаас ба урсгал шилжүүлэгт 18,2% хөрөнгийн зардалд 9,2%-ийг тус тус зарцуулжээ. /2017 оны ХБГ-р тооцсон./

Энэ оны 4 дүгээр улиралд дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Үүнд:

1. Хууль тогтоомжийн өөрчлөлт, нийгмийн хамгааллын бодлогод орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах зардлыг төсөвт тусгах

2.Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хөрөнгийг хуваарилах

3. Улс орон нутгийн төсвийн байгууллагуудын хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэх;

4.Сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан тушаалтны тэтгэмжийг шийдвэрлэх

5. Төсвийн зарлагын хүлээгдэж буй гүйцэтгэл, хэрэгцээнд нийцүүлэн төсөвт нэмэлт дарамт үүсгэхгүй байх зарим зохицуулалтыг хийх зэрэг болно.

 

3.5 Аймгийн 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл

2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд туссан 31 төсөл арга хэмжээний 4849,2 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж,  4 төсөл арга хэмжээг холбогдох хуулийн дагуу харьяалах сумдын Засаг даргын тамгын газарт тендер зохион байгуулах эрх шилжүүлж,  үлдсэн төсөл арга хэмжээний худалдах авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан ба худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 93,5 хувьтай байна.

Зураг төсөвгүй хөрөнгө баталдаг, тендер шалгаруулалттай холбогдуулан оролцогч компаниуд гомдол гаргадаг, мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн зураг төсвийн үнээс бага хөрөнгө баталдаг тул батлагдсан хөрөнгөнд тааруулж дахин зураг төсөв хийлгэх, эрх шилжүүлсэн төсөл арга хэмжээнүүдийн тендер шалгаруулалт зохион байгуулагдахгүй удааширдаг, хэт бага төсөв, валютын ханшийн өсөлт, нарийн мэргэжил, техник, тоног төхөөрөмж шаардсан төсөл арга хэмжээнд оролцогч оролцдоггүй зэрэг шалтгааны улмаас төлөвлөгөөт төсөл арга хэмжээнүүдийн тендер шалгаруулалт хугацаандаа зохион байгуулагдахгүй байна.

Аймгийн төсвөөс санхүүжүүлэхээр баталсан хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг дараах байдлаар үзүүлж байна.

Хүснэгт №5.               Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт /сая.төг/ 

                                                                                                 2017-11-17-ны байдлаар

Үзүүлэлт

Нийт батлагдсан

Нийт санхүүжсэн

Гүйцэтгэлийн хувь

Үлдэгдэл санхүүжилт

Орон нутгийн хөрөнгө оруулалт

2,279.0

1,286.0

56.4

993.0

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт

2,415.8

1,993.1

82.5

422.7

Орон нутгийн авто замын сангийн хөрөнгө оруулалт

451.5

371.3

82.2

80.2

Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалт

3,717.6

2,685.8

72.2

1,031.8

ДҮН

8,863.9

6,336.2

71.5

2,527.7

 

Аймаг, сумын төсвөөс санхүүжүүлэхээр 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталж, 6,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, санхүүжилтийн гүйцэтгэл 71.4 хувьтай байна. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эх үүсвэрээр нь хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрээр толилуулж байна.

Хүснэгт №6.    Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл  /сая.төг/

2017-11-17-ны байдлаар

Төсөл арга хэмжээний нэр

2017 онд  батлагдсан

Нийт санхүүжсэн

Үлдэгдэл

Хувь

1

Аймгийн төвд дулаан дамжуулах төвийн барилга барих ажил /3ш/

              403.5

           395.5

          8.0

98%

2

 2014-2015 онд хэрэгжсэн барилга байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлын дутуу санхүүжилт, 2017 онд хэрэгжүүлэх барилга байгууламж ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажил

              148.5

             79.7

68.8

54%

3

 Булган сумын төвийн хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 

              500.0

           347.4

152.6

69%

4

 АЗДТГ-ын шинэ барилгын барилга угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилт

              137.0

           131.7

5.3

96%

5

 Аймгийн баяр наадмын талбайг шинэчлэн засварлах 

              252.8

                 -  

252.8

0%

6

 Сумдын ЗДТГ-ын автомашиныг шинэчлэх /Рашаант, Тэшиг, Хишиг-Өндөр/

              120.0

           120.0

-  

100%

7

 Могод, Бугат сумын Хүн эмнэлгийн автомашины шинэчлэл

                60.0

             60.0

-  

100%

8

 Могод сумын Соёлын төвийн их засвар /БСШУС-ын сайдын багцын хөрөнгө оруулалтаас 140.0 сая/

                70.0

             46.7

23.3

67%

9

 Хутаг-Өндөр сумын Сум дундын Хүн эмнэлгийн барилгын санхүүжилтээс суутгасан хөрөнгө

                  4.2

                 -  

4.2

0%

10

 Булган сумын ЗДТГ-ын байрны гадна засвар

              105.8

             94.1

11.7

89%

11

 Булган сумын төвийн гэрэлтүүлгийн өргөтгөл, шинэчлэлийн ажил 

              477.1

             11.0

466.1

2%

Нийт дүн

           2,279.0

        1,286.0

     992.9

56%

 

Хүснэгт №7. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл                   /сая.төг/                       

2017-11-17-ны байдлаар 

Төсөл арга хэмжээний нэр

2017 онд  батлагдсан

Нийт санхүүжсэн

Үлдэгдэл

Хувь

1

Байгалийн гамшгийн үеийн авто зам, гүүрийн засвар

                30.0

               4.3

25.7

14%

2

 Булган сумын авто замын засварын ажил

                25.0

             25.0

-  

100%

3

 Орон нутгийн авто зам, замын байгууламжийн шинэчлэл /зураг төсөв хийгдсэн/

              333.7

           299.7

34.0

90%

4

 Булган сумын хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн нөхөн сэргээлт

                  4.0

 

4.0

0%

5

 Зам, тээврийн хяналтын төвийн зардал

                12.0

               8.1

3.9

68%

6

 Зохиогчийн хяналтын болон зураг төсвийн урсгал зардал

                45.0

             34.2

10.8

76%

7

 Зам, тээврийн хяналтын төвийн дэргэд авто пүү суурилуулах ажлын гэрээний барьцаа хөрөнгийг чөлөөлөх /2014.06.26-нд байгуулсан гэрээнд тусгасан 5%/

                  1.8

 

               1.8

0%

Нийт дүн

              451.5

           371.3

80.2

82%

 

 

Хүснэгт №8.    Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл /сая.төг/

2017-11-17-ны байдлаар  

Төсөл арга хэмжээний нэр

2017 онд  батлагдсан

Нийт санхүүжсэн

Үлдэгдэл

Хувь

1

 Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн урд талаас НИК шатахуун түгээх станцын зүүн тал хүртэлх хатуу хучилттай авто зам барих ажил /0.482 км зураг төсөвтэй/

              314.8

           283.8

31.0

90%

2

Сайхан сумын сургуулийн дотуур байр, 160 сурагчдын хоолны газар /Шинэ барилга нийт төсөв 551.0 сая төгрөг. Үүнээс 2017 онд 300.0 сая төгрөг 2018 онд 251.0 сая төгрөг Концессийн гэрээгээр/

              300.0

           300.0

-  

100%

3

Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн ариун цэвэр эрүүл ахуйн байгууламжийн засвар   /Мобиком, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч гүйцэтгэсэн. Орон нутгийн оролцооны хөрөнгө/

                20.0

             20.0

               -  

100%

4

Рашаант сумын бүрэн дунд сургуулийн ариун цэвэр эрүүл ахуйн байгууламжийн засвар   /Мобиком, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч гүйцэтгэсэн. Орон нутгийн оролцооны хөрөнгө/

                20.0

             20.0

-  

100%

5

Дашинчилэн сумын бүрэн дунд сургуулийн барилгын дээврийн зардал /БСШУС-ын багцын хөрөнгө оруулалтаас 70.0 сая/

                34.0

                 -  

34.0

0%

6

Хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарын цаг үеийн шинжтэй зайлшгүй хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээ

              100.0

             59.2

40.8

59%

7

Аймгийн Нэгдсэн эмнэлгийг түргэн тусламжийн автомашинаар хангах

                25.0

             25.0

-  

100%

8

"Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний стратеги"-ийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэхэд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг үзлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах

                30.0

             30.0

0.0

100%

9

 Аймгийн өвсний  нөөц бүрдүүлэх

                50.0

             45.5

4.5

91%

10

 Аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх 

              100.0

             93.5

6.5

94%

11

 2017 онд хэрэгжүүлэх барилга байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажил

                38.0

             18.8

19.2

50%

12

 Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын зардал

                50.0

             50.0

-  

100%

Нийт дүн

           1,081.8

           945.8

136.0

87%

 

          Хүснэгт №9.  Сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл /сая.төг/

2017-11-17-ны байдлаар 

Сумдын нэрс

 Төлөвлөгөө

Нийт санхүүжсэн

үлдэгдэл

Хувь

1

Баян-агт

            53.8

          43.8

10.0

81.41

2

Баяннуур

            28.4

          25.0

3.4

88.12

3

Бугат

            10.1

          10.0

0.1

99.01

4

Булган

          110.6

          79.9

30.7

72.24

5

Бүрэгхангай

            53.7

          30.0

23.7

55.79

6

Гурванбулаг

            93.9

          72.7

21.2

77.41

7

Дашинчилэн

            61.4

          41.2

20.2

67.07

8

Могод

            61.9

          39.7

22.2

64.10

9

Орхон

            44.0

           9.5

34.5

  21.53

10

Рашаант

          115.4

          86.6

28.8

75.07

11

Сайхан

            87.1

          62.7

24.4

71.95

12

Сэлэнгэ

          427.8

        415.6

12.2

97.15

13

Тэшиг

            26.9

          17.6

9.3

65.42

14

Хангал

            33.2

          26.9

6.3

81.02

15

Хишиг-Өндөр

            65.1

          35.2

29.9

54.10

16

Хутаг-Өндөр

            38.7

          28.9

9.8

74.77

17

Хялганат

            22.1

          22.1

0.0

100.00

Нийт дүн

       1,334.1

     1,047.3

286.7

78.51

 

 

Хүснэгт №10. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний гүйцэтгэл       /сая.төг/               

2017-11-17-ны байдлаар 

Төсөл арга хэмжээний нэр байршил, хүчин чадал

2017 онд батлагдсан

Нийт санхүүжсэн

Үлдэгдэл

Хувь

Нэг. Усны нөөцийг хамгаалах талаар

 

1

Дашинчилэн, Сайхан  суманд хөв цөөрөм байгуулах зураг, төсөв боловсруулах

30.0

0.0

30.0

0.0

2

Булаг шандын эхийг хашиж хамгаалах /10 булаг/

40.0

34.4

5.6

86.0

3

Хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор шинээр худаг гаргах /10 ш/

120.0

114.5

5.5

95.4

4

Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлэх /200 ш/

24.0

21.6

2.4

90.0

5

Усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулах

8.0

7.6

0.4

95.0

6

Могод сумын Бумбатын голын хөв цөөрмийг засварлах

10.0

10.0

0.0

100.0

7

Булган сумын үерийн сувгийн даланг шинэчлэн засварлах

628.0

523.6

104.4

83.4

8

Хялганат тосгоны цэвэр усны гол шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын үргэлжлэл 

362.0

352.6

9.4

97.4

Дүн

1,222.0

1,064.3

157.7

87.1

Хоёр. Ой, цөлжилтийн талаар

 

10

Ойжуулалт  / 300 га/

208.5

97.4

111.1

46.7

11

Ойн хортны тэмцлийн ажил /16500га/

157.6

149.8

7.8

95.1

12

Ойн хортны судалгааны ажил  /100000га/

10.0

10.0

0.0

100.0

13

Дашинчилэн, Сэлэнгэ, Орхон, Тэшиг суманд тарьсан 34124 ширхэг модны 3 дахь жилийн зардал

259.6

 

259.6

0.0

14

"Булган жимс жимсгэнэ" хөтөлбөр хэрэгжүүлэх

994.3

744.7

249.6

74.9

15

Монос төглийн арчилгааг хийж, хамгаалалтыг сайжруулах

0.5

 

0.5

0.0

16

Ойжуулалт  /Бүрэгхангай, Орхон, Хангал, Сэлэнгэ, 300 га/

13.7

 

13.7

0.0

17

Цөлжилт болон  Ногоон хэрмийн туслах зурвасын  ажил /Дашинчилэн 15 га/

4.8

 

4.8

0.0

18

Хангал суманд ойжуулалтын нэмэлт тарилт /50 га/

15.5

 

15.5

0.0

19

Цөлжилт болон ногоон хэрмийн туслах зурвасын ажил /ногоон хэрэм 25 га, цөлжилтийн эсрэг 25 га, 2013 оны арчилгаа 45 га/ 2014 онд хийгдэж дууссан

17.0

 

17.0

0.0

Дүн

1,681.5

1,001.9

679.6

59.6

Гурав. Орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах талаар

 

20

Булган хотын төвлөрсөн хогийн цэгийн хогийг ландфилын аргаар дарж булах ажлыг үргэлжлүүлэн хийх /20 га/

75.0

75.0

0.0

100.0

21

Ачуут голоос Орхон гол хүртэл голын гольдролын дагуух хог хаягдлыг цэвэрлэх

10.0

10.0

0.0

100.0

22

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд "ЭКО" сургууль болзолт уралдаан зохион байгуулах

1.6

1.6

0.0

100.0

23

Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн үерийн хамгаалалтын далан барих

15.0

14.5

0.5

96.7

24

Булган сумын үерийн усыг зайлуулах нэгдсэн схем,  үерийн сувгийн ажлын зураг төсөв боловсруулах

50.0

50.0

0.0

100.0

25

Хялганат тосгоны биологийн цэвэрлэх байгууламж барих /зураг төсөвтэй/

200.0

183.6

16.4

91.8

26

Булган сумын айл өрхөд хог төрөлжүүлэн хийх хогийн сав нийлүүлэх  /400 ш/

180.0

162.3

17.7

90.2

27

Рашаант сумын цэвэрлэх байгууламжийг засварлах

18.7

18.8

-0.1

100.5

28

Булган сумын 6 дугаар баг 6д хэсгийн үерийн далангийн ажлын дуусгал

41.3

41.3

0.0

100.0

Дүн

591.6

557.1

34.5

94.2

Дөрөв. Биологийн төрөл зүйлийг хамгаалах

 

29

Ховор ургамлыг хамгаалах /Баян-Агт сум/

5.0

5.0

0.0

100.0

30

Тусгай хамгаалалттай газар нутагт биотехникийн арга хэмжээ авах /Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хөгнө-Тарны тусгай хамгаалалттай газар/

6.0

0.5

5.5

8.3

Дүн

11.0

5.5

5.5

50.0

Тав. Хяналт шалгалт

 

31

Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор  хяналт  шалгалт хийх /улиралд 1 удаа 3 чиглэлд/

12.0

12.0

0.0

100.0

32

Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах

150.0

10.5

139.5

7.0

Дүн

162.0

22.5

139.5

13.9

Зургаа. Бусад арга хэмжээ

 

33

Байгаль орчны салбарын тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах

10.0

4.2

5.8

42.0

34

Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны байгаль хамгаалагч, багийн засаг дарга нарт сургалт, зөвлөгөөн зохион байгуулах

10.0

7.0

3.0

70.0

35

Эвент арга хэмжээ зохион байгуулах

11.9

10.4

1.5

87.4

36

"International tourism mongolia-2017”, "ITB-2017", “Улаанбаатар тур-2017 дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцох

10.0

2.1

7.9

21.0

37

Химийн хорт болон аюултай бодис  хэрэглэдэг ААНБ-ын судалгаа, химийн хорт бодисын  тооллого хийж, судалгааг гаргах

1.5

1.5

0.0

100.0

38

Сумын ЗДТГ-ын Газрын даамлуудыг GPS-ээр хангах

6.0

6.0

0.0

100.0

Дүн

49.4

31.2

18.2

63.2

Нийт дүн

3,717.5

2,685.7

1031.8

72.2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДӨРӨВ. АЙМГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТАНИЛЦУУЛГА

4.1. 2018 оны төсвийн онцлог

Аймгийн төсвийн төслийг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмуудыг мөрдлөг болгон боловсрууллаа.

 

4. 1.1 Төсвийн орлогын чиглэлээр:

1. Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх

2. Иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлого төвлөрүүлэлтэд хяналт тавьж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнаас хадгаламж  зэмшигчдийн мэдээллийг тогтмол авч орлого төвлөрүүлэлтэд анхаарах

3.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар татвар ногдуулна.

Нөгөө талаас хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, үнийн өсөлтийн түвшин зэрэгтэй уялдуулан 2018 онд 120.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн хуулийг хэрэгжүүлж эхэлнэ.

 

4.1.2 Төсвийн зарлагын чиглэлээр:

 

а/ Орон нутгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр

Орон нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр орон нутгийн чиг үүрэгт хамааралтай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг тооцож 3,2 тэрбум төгрөгөөр тусгав. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл арга хэмжээг Хөгжлийн хөтөч хөтөлбөр, аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж байгаа 80 бүтээлч ажлыг санхүүжүүлэхэд чиглүүллээ.

 

б/Орон нутгийн хөгжлийн сан

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ өмнөх оны түвшнээс 32,5 хувиар нэмэгдэж 2,3 тэрбум төгрөг боллоо.

Сангийн яам, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой Амьжиргаа-3 төслийн хүрээнд 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг дэмжих, сайн гүйцэтгэлийг урамшуулах зорилгоор сумдын орон нутгийн хөгжлийн санд 580,1 сая төгрөгийн урамшуулал, дэмжлэгийг олгож байгаа бөгөөд энэ нь аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгохоор батлагдсан нийт хөрөнгөд багтсан болно. Иймд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан хөрөнгийг сумын орон нутгийн хөгжлийн санд хуваарилахдаа Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 230 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Орон нутгийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал”-ыг баримталлаа. Үүнд:

- тухайн аймагт орон нутгийн нэгдсэн сангаас хуваарилагдсан нийт дүнгээс Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих суурь зарлага болон Тогтвортой амьжиргаа-3 төслийн эх үүсвэрийг хассан дүнгийн 30-аас доошгүй хувийг бүх сумдад хүн амын тоо, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааруулан хуваариллаа.

- бүх сумдад итгэлцүүрээр хуваарилалт хийсний дараа Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих Тогтвортой амьжиргаа-3 төслийн эх үүсвэрийг тухайн сум тус бүр дээр нэмж тооцлоо.

 

в/ Орон  нутгийн төсвийн урсгал зарлага

Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах зорилгоор төсвийн хэмнэлтийн горимд шилжиж ажилласны дүнд орон нутгийн төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны зарим зардал хүрэлцэхгүй болж өр, төлбөр үүсэж байгааг харгалзан бараа үйлчилгээний зарим зардлын хэмжээг нэмэгдүүллээ. Тухайлбал,

- Цалингийн санд дутагдаж байсан хөрөнгийг шийдвэрлэсэн.

Төсвийн зардлыг бууруулах зорилгоор 2016 онд цалингийн санг 10 хувь, 2017 онд 1 хувь тус тус бууруулж баталсан нь орон нутгийн төсөвт байгууллагуудын цалингийн сан хүрэлцэхгүй болоход нөлөөлсөн байна. Иймд орон нутгийн төсөвт хамаарах төрийн албан хаагчийн бодит орон тоонд үндэслэн цалин хөлсийг албан тушаалын ангилал, шатлал, зэрэглэлийг харгалзан тооцсоны үр дүнд орон нутгийн төсвийн нийт цалингийн санг 447,6 сая төгрөгөөр нэмж тусгалаа.

 

- Сум, багийн түвшинд төрийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай урсгал зардлыг нэмэгдүүлж тусгав.

Сүүлийн жилүүдэд төсвийн хэмнэлт хийх зорилгоор зарим тэвчиж болох зардал (бичиг хэрэг, тээвэр шатахуун, томилолт, урсгал засвар г.м)-ыг 10-30 хувиар жил дараалан бууруулах арга хэмжээг авсан нь сум, орон нутгийн төрийн байгууллагууд хуульд заасан чиг үүргийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг хэвийн хүргэхэд хүндрэл үүсгэж байна. Иймд сум, баг, хорооны Засаг дарга, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудын тээвэр шатахуун, бичиг хэрэг, урсгал засвар, дотоод албан томилолт зэрэг үйл ажиллагааны онцлогтой холбоотойзардлыг урьд онуудын гүйцэтгэлд үндэслэн сумдын ЗДТГ-ын урсгал зардлыг 531,7 сая,  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын урсгал зардлыг 11,1 сая төгрөг нэмэгдүүллээ.

 

- Газрын тухай хуульд нийцүүлэн сумын газрын даамлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэх зохицуулалтыг тусгав.

Газрын тухай хуулийн 23.1-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумдад газрын даамалтай байна.” гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоол батлагдсан.

Тус тогтоолын дагуу сумдын Засаг даргын тамгын газарт харьяалагдаж байгаа газрын даамлын орон тоог хасч, цалингийн санг бууруулан тооцлоо.

- Нийгмийн халамжийн зардал

Төсвийн тухай хуулийн 58.1.4, 58.2.4, 58.3.2, 58.4.2-т заасны дагуу нийгмийн халамж асрамжийн зарим үйлчилгээ нь орон нутгийн үндсэн чиг үүрэгт хамаарч суурь зардалд тусган, санхүүжүүлдэг. Ирэх 2018 оны төсвийн төсөлд нийгмийн халамжийн чиглэлд зарцуулах 5,1 тэрбум төгрөгийг тооцлоо.

 

г/ Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоно.

Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, үр дүн, сахилга, хариуцлага, албан даалгаврын хэрэгжилт зэргийг харгалзан үр дүнгийн урамшуулал олгоход зориулан 205,5 тэрбум төгрөг төлөвлөв.

 

- Төсвийн байгууллагын давсан орлого, хэмнэсэн зардлын эх үүсвэрээр ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх олгоно.

Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд нийцүүлэн Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ыг батлан хэрэгжих нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр бүх шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, төсвийн зардлыг хэмнэх, байгууллагын орлогоо давуулан биелүүлэх идэвх, санаачилгыг бий болгож, бий болсон нэмэлт эх үүсвэрийг зориулалтын дагуу уян хатан захиран зарцуулах эрх олгогдож байна.

 

- Сул орон тоонд нөхөн томилгоо хийхэд баримтлах горимыг үргэлжлүүлнэ.

Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаагийн албанаас хоёр албан хаагч чөлөөлөгдсөн тохиолдолд нэг албан хаагчийг (2:1) нөхөн томилох, бусад бүх салбарт нөхөн томилгоо хийхгүй байх зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

д/ Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагыг санхүүжүүлнэ.

Төсвийн тухай хуульд заасны дагуу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, газрын харилцаа кадастр, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын үйлчилгээг орон  нутагт төлөөлөн хэрэгжүүлэх болсноор нийт 30,6 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжихээр төлөвлөлөө.

 

е/ Төсвийг боловсруулах, батлах процесст сахилга батыг сайжруулах, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор “Нэмсэн бол хас” зарчмыг бүх шатны төсөв батлах процесст хэрэгжүүлж эхэлнэ.

Эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг халах, төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн төсвийн шинэчлэл хийх зорилгоор төсөв хэлэлцэн батлах процесст зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж, Улсын Их Хурлаас холбогдох хууль тогтоомжийг баталлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хуулиар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд 6.2.6 дахь заалт буюу “нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахдаа төсвийн зарлага нэмэгдүүлэх бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх” зохицуулалтыг нэмж тусгасныг хэрэгжүүлж эхэлнэ.

 

4.2 Аймгийн нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт

Төсвийн зарчмуудыг баримтлан, дээр дурдсан голлох өөрчлөлтүүдийг оруулан тооцоход аймгийн 2018 оны нийт төсвийн орлого, зарлагыг 56,3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцлийг хангаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАВ. АЙМГИЙН 2018 OНЫ ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО БА ТУСЛАМЖИЙН ДҮН

 

5.1. Төсвийн орлогын төлөвлөлт

Төсвийн орлогын 2018 оны төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Сангийн яамнаас ирүүлсэн чиглэл, 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, сүүлийн 5 жилийн судалгаа зэрэгт үндэслэн 2017 оны төсвийн тодотголоос 4,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 56,3 тэрбум төгрөгөөр тооцлоо.

 

5.1.1 Хувь хүний орлогын албан татвар

Хувь хүний орлогын албан татварын цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 дүгээрсарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар татвар ногдуулна. Нөгөө талаас хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, үнийн өсөлтийн түвшин зэрэгтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ.

Цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвараар  2016 онд  3,9 тэрбум төгрөг төвлөрсөн ба 80,0 хувийг төр төсвийн байгууллагуудад ажиллагсдын цалин хөлсний орлого болон түүнтэй адилтгах орлогын албан татвараар бүрдэж байгаа бөгөөд 2018 онд цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогыг 4,2 тэрбум төгрөгөөр тооцлоо. 

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 40-р тогтоолын дагуу хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд олгох хонины ноосны килограмм тутамд олгох урамшууллыг 1000 төгрөгөөр, тэмээний ноосыг 2000 төгрөгөөр тооцон, ноосны урамшууллын орлогоос татвар авахаар тооцон 211,5 сая, хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон орлогод ногдох орлогыг нэмж тооцон үйл ажиллагааны орлогыг нийт 273,1 сая төгрөгөөр тооцлоо.

ХААН банк, Төрийн банк, Хас банк, Капитал банкинд хадгаламж эзэмшигч иргэдийн судалгаанд үндэслэн хадгаламжийн хүүний орлогод татвар ногдуулж хөрөнгийн орлогыг бүрдүүлэхээр 400,0 сая төгрөг төлөвлөж, сумдад хуваариллаа.

Шууд бус орлогыг сүүлийн 5 жилийн дунджаар 577,7 сая  төгрөгөөр тооцлоо.

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтоор 2017 онд 1158 иргэнд 495,2 сая төгрөгийг олгосон бөгөөд жилд дунджаар 20,0-50,0 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Иймээс  2018 онд 520,0 сая төгрөг олгохоор тооцлоо.

Хүснэгт №11.  2013-2017 оны хувь хүний орлогын албан татварын

                                    буцаан олголтын судалгаа

Үзүүлэлт

2013 гүйц

2014 гүйц

2015 гүйц

2016 гүйц

2017 гүйц

1

Хүний тоо

1086

1090

1140

1191

1158

2

Олгосон дүн /сая.төг/

324,3

382,7

422,9

470,6

495,2

 

5.1.2 Хөрөнгийн албан татвар

Хөрөнгийн албан татварын орлогод үл хөдлөх хөрөнгийн албан татвар, бууны албан татвар, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогыг хамааруулж, нийт 728,5 сая төгрөгөөр төлөвлөв. Бүтцийн хувьд авч үзвэл үл хөдлөх албан татварын орлого 400,0 сая буюу 54,9 хувь, бууны албан татварын орлого 68,5 сая буюу 9,4 хувь, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлого 260,0 сая буюу 35,7 хувийг эзэлж байна.

Дээрх орлогыг өмнөх  жилүүдийн гүйцэтгэл болон энэ оны ХБГ-д үндэслэн тооцсон болно.

 

5.1.3 Бусад татвар, төлбөр хураамж

Төрийн эрх бүхий байгууллагаас Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа тэмдэгтийн хураамжийн сүүлийн 5 жилийн гүйцэтгэлд үндэслэн 190,0 сая төгрөгөөр тусгалаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хураамжийн орлого, хог хаягдлын үйлчилгээний хураамж, ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамжийн орлогыг 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төлөвлөсөн.

2017 оны хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг  аймгийн төвд одоо мөрдөж байгаа хураамжаар тооцож, бусад суманд сумын ИТХурлаар тогтоосон үнэлгээг харгалзан, сумын төвийн өрхийн 75,0 %-иар тооцон 123,9 сая  төгрөгөөр төлөвлөв.

АИТХТэргүүлэгчдийн хуралдаанаар батлагдсан  “Газрын төлбөрийн бааз” болон “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгасны дагуу газрын төлбөрийн орлогыг ГХБХБГазартай хамтран тооцож 281,9 сая төгрөгийг тус тус орлогын төлөвлөгөөнд тусгалаа. Энэ нь 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 108,9 сая, буюу 27,9 хувиар буурч байна.

2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр  ойгоос мод түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хураамжийн орлого тасарч байгаа нь төлөвлөсөн хэмжээнд мод бэлтгэлийн ажил явагдахгүй байгааг харуулж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалын дагуу 303,0 сая төгрөгийн орлого оруулахаар тооцож өмнөх оны түвшнээс буурууллаа.

Мөн ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогыг 5,0 сая төгрөгөөр төлөвлөлөө.

Ус ашигласны төлбөрийн орлогыг Засгийн газраас тогтоосон хэмжээгээр тооцон, 13,0 тэрбум төгрөгөөр  төлөвлөж байна.

           

Хүснэгт №12. Уулын баяжуулах Эрдэнэт үйлвэрийн төлсөн усны төлбөрийн орлогын судалгаа / мян төг /

Үзүүлэлт

2014 гүйц

2015 гүйц

2016 гүйц

2017ХБГ

2018 санал

Усныхэмжээ  / м3 /

12,291,061,0

11,237,782,3

11,485,658,5

15,481,798,0

15,481,798,0

Төлбөрийндүн  /мян төг/

10,865,810,3

11,423,588,0

11,175,152,4

13,388,162,5

12,723,636,7

2017 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ус ашигласны төлбөрийн орлогоор 13620,6 сая төгрөг орохоор төлөвлөсний 13388,2 сая төгрөг буюу  98,3 хувийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас орох орлого эзэлж байна. Ус ашигласны төлбөрийн орлого 2017 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 14,3 хувиар өслөө.

Ус ашигласны төлбөрийн орлогыг 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг үндэслэн, Сангийн яамны хянасан дүнгээс 0,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

 

5.1.4 Татварын бус орлого

2018 оны аймаг, сумын төсөвт татварын бус орлогоор 576,5 сая төгрөг төлөвлөснөөс хувьцааны ногдол ашгийн орлогоор 16,0 сая, хүү, торгуулийн орлогоор 441,6 сая, төсөвт байгууллагын өөрийн орлогоор 283,4 сая, түрээсийн орлогоор 15,0 сая, бусад орлогоор 30,0 сая, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгө борлуулсны орлогоор 22,2 сая төгрөг оруулахаар төлөвлөлөө. Дээрх орлогуудыг 2016 оны гүйцэтгэл, 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн тооцсон болно.

 

5.2 Улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлгийн орлого

2018 онд  сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын чиг үүргийг Засгийн газартай гэрээ байгуулан төлөөлөн хэрэгжүүлэх ба нийт 30,6 сая төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжихээр тооцлоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийн орлогоор аймагт 2,3 тэрбум төгрөг хуваарилагдаж ирснийг хууль, журмын дагуу сум, аймагт тооцон төлөвлөлөө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗУРГАА. ТӨСВИЙН ЗАРЛАГА

 

2018 оны орон нутгийн төсвийн зардлын төслийг боловсруулахдаа Монгол улсын Их хурал, Засгийн газраас баримталж буй бодлого, хууль тогтоомж, статистик тоо мэдээ, үнэ ханш зэрэг өөрчлөлтүүдийг тусгаж, хэмнэлтийн горимыг баримтлан төлөвлөлөө.

Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсвийн суурь зардалд аймаг сумын удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбогдох урсгал болон хөрөнгийн зардал, нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, нийгмийн халамж асрамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах арга хэмжээг оруулж 56,3 тэрбум төгрөгөөр тооцлоо.

 

             Зураг №2:            2018 оны төсвийн зарлагын  бүрэлдэхүүн /сая.төг/

Нийт зарлагын 36,9 хувийг орон нутгийн төсвийн урсгал орлогоор, 54,3 хувийг тусгай зориулалтын шилжүүлэг, 5,7 хувийг орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийн орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөлөө.

Бүтцийн хувьд авч үзвэл цалин нийгмийн даатгалын шимтгэлд 46,7 хувь, бараа үйлчилгээний бусад зардалд 34,0 хувь, татаас урсгал шилжүүлэгт 13,6 хувь, орон нутгийн хөрөнгө оруулалтад 5,7 хувийг зарцуулахаар байна.

 

Зураг №3.        Төсвийн зарлагын бүтэц /хувиар/

 

6.1.  Орон нутгийн суурь зардал

Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардалд аймаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Багийн засаг дарга түүнчлэн Засаг даргын шууд харъяанд байгаа орон нутгийн төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны урсгал болон хөрөнгийн зардлыг оруулж,  “Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай” Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоолын дагуу тооцож төлөвлөсөн.

Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах зорилгоор төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, бараа үйлчилгээний зарим тэвчиж болох зардал (бичиг хэрэг, тээвэр шатахуун, томилолт, урсгал засвар г.м)-ыг 10-30 хувиар жил дараалан бууруулах арга хэмжээг авсан.

Төсвийн хэмнэлтийн горимд ажилласнаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, баг хорооны үйл ажиллагаа явуулах, хуульд заасан чиг үүргийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг хэвийн хүргэхэд хүндрэл үүсгэж байгаа талаар сумдаас санал шүүмжлэл гарах болсон.

Иймд сумдын ИТХ, ЗДТГ, багийн Засаг дарга зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад шаардагдах тээвэр шатахуун, бичиг хэрэг, урсгал засвар, дотоод албан томилолтын зардлыг урьд онуудын гүйцэтгэл, сумдын саналыг харгалзан сумын ИТХ, ЗДТГ, багийн төсвийн суурь зардлыг нийт 5542,5 сая төгрөгөөр тооцов.

Төсвийн зардлыг бууруулах зорилгоор 2016 онд цалингийн санг 10 хувь, 2017 онд 1 хувь тус тус бууруулж баталсан нь орон нутгийн төсөвт байгууллагуудын цалингийн сан хүрэлцэхгүй өр үүсэх нөхцөл байдал үүсч байна.

Иймд орон нутгийн төсөвт хамаарах төрийн албан хаагчийн бодит орон тоонд үндэслэн цалин хөлсийг албан тушаалын ангилал, шатлал, зэрэглэлийг харгалзан тооцсоны үр дүнд орон нутгийн төсвийн нийт цалингийн санг 447,6 сая төгрөгөөр нэмж,  2018 онд 685 төрийн албан хаагчийн 5517,9 сая төгрөгийн цалин, цалингаас хуулийн дагуу тооцсон нийгмийн даатгалын шимтгэлд 662,2 сая төгрөг төлөвлөлөө.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумдад газрын даамалтай байна” гэж заасныг үндэслэн гарсан Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоолоор сумдын ЗДТГ-н орон тоонд өөрчлөлт орж, сумдын Засаг даргын тамгын газарт харьяалагдаж байгаа газрын даамлуудын нийт 18 орон тоог 130,0 сая төгрөгийн зардлын хамт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлэх зохицуулалтыг төсөлд тусгалаа.

Бараа үйлчилгээний зардлын өсөлтөд түлш халаалтын зардал голлох хувийг эзэлж байна. Сангийн яамны зүгээс 2018 оны төсвийн төсөлд зөвхөн шинээр ашиглалтад орсон барилга, байгууламжийн ашиглалтын зардал, Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу нэмэгдэх гэрэл, цахилгааны зардлыг төсвийн төсөлд нэмж тусгасан байна. Харин орон нутагт шинээр төвлөрсөн дулааны хангалтад холбогдсон, концессоор хэрэгжсэн төслийн хүрээнд төвлөрсөн дулааны халаалтад холбогдсон бол шаардагдах зардлыг орон нутгийн төсвийн нийт зарлагын хязгаарт багтаан тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эцэслэн шийдвэрлэдэг байх зарчмыг баримталж, халаалт дулааны зардлыг өмнөх оноос нэмэгдүүлээгүй байна.

Иймд аймгийн нэгдсэн халаалтад шинээр холбогдсон Рашаант, Хялганат тосгоны төсвийн байгууллагуудын халаалт дулааны зардлыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоосон үнээр тооцож, суурь зардлыг 72,4 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 946,9 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс олгохоор тооцлоо.

Цаашид нэгдсэн халаалтад холбогдох сумдыг улс, орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан, сайтар судлан, төлөвлөн хэрэгжүүлж байх нь чухал байна.

2018 онд төсвийн байгууллагаас тэтгэвэрт гарах 14 төрийн албан хаагчид олгох буцалтгүй тэтгэмжид 128,8  сая төгрөг тусгалаа.

Сумын засаг дарга нарын нөөц хөрөнгийн зардал 5,0 /17*5.0=85.0 сая/ сая төгрөгөөр тооцогдон аймгийн суурь зардалд тусгадаг ба аймгийн төсвийн нөөц бололцоо, сумын дарга нарын хэрэгжүүлэх чиг үүрэг, ирэх он тохиох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээнд гарах зардлыг тооцон, сум тус бүрийн суурийг 15,0 /17*15=255,0 сая/ сая төгрөгөөр нэмэгдүүлж, тус бүр 20,0 сая төгрөгөөр тооцлоо.

Сумдын үндсэн тэнцлийн алдагдлыг нөхөх зорилгоор аймгийн төсвөөс 2018 онд олгох санхүүгийн дэмжлэгийн тооцооллыг Төсвийн тухай хууль болон Орон нутгийн суурь зарлага тооцох аргачлалд үндэслэн 4,1 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2017 оноос 0,4 орчим тэрбум төгрөгөөр буурч байгаа юм.

 Аймаг, сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс шагнал, урамшуулал, буцалтгүй тусламж, уналга, цугларалт, бэлтгэл сургуулилт, мал тооллогын зардал, байгалийн гамшиг, ослын үр дагаврыг арилгах, гоц халдварт өвчний голомтыг арилгах, тархалтыг хязгаарлах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлдэг.

Аймгийн Ахмадын холбооны төсвийг СЯ-аас өгсөн суурь зардлын түвшинд буюу 40,5 сая төгрөгөөр тооцож, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнд төрийн өмнөөс гүйцэтгэх ажил үйлчилгээ гэсэн эдийн засгийн ангилалд төлөвлөлөө.

Ирэх онд аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой болохтой холбогдуулан зайлшгүй гарах зочин төлөөлөгчидтэй холбоотой зардлыг тооцон, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг энэ оны батлагдсан түвшнээс 55,7 сая төгрөгөөр нэмэгдүүлж нийт 873,7 сая төгрөгөөр тусгалаа.

Аймгийн Засаг даргын Хөгжлийн хөтөч хөтөлбөрт туссан 7 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2018 оны зардлыг 2017 оны түвшнээс 60,0 хувиар өсгөж, 160,0 сая, аливаа хүчирхийлэлд өртсөн гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах зорилго бүхий Түр хамгаалах байрны урсгал зардал 9,3 сая, төсвийн жилд зайлшгүй гарах цаг үеийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхэд 20,0 сая, аймгийн төсвөөс 2018 онд хэрэгжих барилга байгууламж, зам гүүр, барилгын их засвар, гэрэлтүүлэг, худаг гаргах  зэрэг ажлын гүйцэтгэлд  мэргэжлийн хяналтыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар гүйцэтгэхээр, хөндлөнгийн хяналтыг аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, иргэдийн төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж, техник хяналтын зардлыг 40,0 сая төгрөгөөр тооцож, аймгийн Засаг даргын ангилагдаагүй бусад арга хэмжээний зардалд нийт 229,3 сая төгрөг төлөвлөлөө.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн орон нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан аймгийн ИТХ-ын төсвийг 336,7 сая, аймгийн Засаг даргын тамгын газрын төсвийг 1324,7 сая төгрөгөөр тусгалаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн зардлыг аймгийн Цагдаагийн газрын хүү торгуулийн орлогын 2016 оны гүйцэтгэлд үндэслэн 63,6 сая төгрөгөөр тооцлоо.

Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орон нутгийн Өмчийн газар, Хүүхдийн сувиллын ясли зэрэг байгууллагуудын зардлыг Сангийн яамны өгсөн 2018 оны суурь зардлын түвшинд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх хэмжээнд тооцож төлөвлөсөн.

Мал эмнэлгийн үйлчилгээний хөлсөнд 514,2 сая төгрөг төлөвлөж, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжихээр тооцлоо.

“Авто тээврийн тухай”, “Ахмадын тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” зэрэг  хуулийн дагуу Булган хот доторхи зорчигч тээврийн нөхөн олговрыг  тооцож 12,0 сая төгрөг тусгалаа.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогыг аймгийн Авто замын санд төвлөрүүлэх ба 2017 оны авто замын сангийн үлдэгдэл 97,6 сая төгрөгийг нэмж тооцон нийт 391,6 сая төгрөгөөр төлөвлөлөө.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 22.1.4 дэх заалтыг үндэслэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын суурь орлогын 10 хувь буюу 26,0 сая төгрөгийг жолоочийн даатгалын санд төвлөрүүлэхээр тооцлоо.

Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг бусад зүйл зардалд шилжүүлэн зарцуулахгүй бөгөөд хэрэгжүүлэх арга хэмжээг Хөгжлийн хөтөч хөтөлбөр, Ногоон хөгжлийн хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 43 тоот тогтоол зэрэгтэй уялдуулан 4,6 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2017 оноос 24,3 хувь буюу 0,9 тэрбум төгрөгөөр өслөө.

Аймгийн Гамшгаас хамгаалах санд аймгийн төсвөөс 100,0 сая, аймгийн Цэргийн дүйцүүлэх албаны зардлыг 82,3 сая төгрөгөөр тооцон төсвийн иж бүрэн байдлыг ханган тусгав.

Ирэх 2018 оны төсвийн төсөлд нийгмийн халамжийн чиглэлээр орж байгаа дараах өөрчлөлтийг суурь зардалд тооцон тусгалаа. Үүнд:

а/ Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлнэ.

ОУВС-ын "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай нэн ядуу иргэдэд олгодог тэтгэмж, дэмжлэгийг нэмэгдүүлэхээр тохиролцсоны дагуу “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ”-нд хамрагдах өрхийн тоог 2 дахин, өрхийн гишүүдэд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлснийг тооцож, 528,0 сая төгрөг тусгалаа.

б/ Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.

2018 онд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 1300 хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан 8 хувиар, 1768 мянган хүнд олгож буй асаргааны тэтгэмжийг мөн хэмжээгээр нэмэгдүүлж, нийт 2,8 тэрбум төгрөгөөр төсөвлөлөө.

в/ “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Халамжийн сангаас буюу орон нутгийн суурь зардалд олгож байсан жирэмсэн эхийн төрсний дараах тэтгэмж шинэ хуулийн дагуу “Цалинтай эх” хөтөлбөрт шилжсэнийг тооцож 2450 эхэд 600,0 сая төгрөг олгохоор тусгалаа.

Халамжийн үйлчилгээний арга хэмжээний зардалд нийт 5,1 тэрбум төгрөг тусгасан ба дараах халамж, үйлчилгээний зардалд хуваарилав.

Хүснэгт №13.          Халамжийн сангийн хуваарилалт       /мян.төг/

Зориулалт

 Хүний тоо

Төлөвлөгөө

1

Халамжийн тэтгэвэр

1,300

      1,700,000.0

2

Нөхцөлт мөнгөн тусламж, хөнгөлөлтийн зардал

1,768

1,100,000.0

3

Амьжиргааг дэмжих нөхцөлт  мөнгөн тусламж

1,680

        680,000.0

4

Ахмад настанд үзүүлсэн тэтгэмж тусламж, хөнгөлөлт

1,700

         300,000.0

5

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт

310

         100,000.0

6

 Жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхэд олгосон тусламж

2,450

         600,000.0

7

 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

130

17,000.0

8

 Хүнс тэжээл нийгмийн халамжийн хөтөлбөрийн зардал

7,814

528,026.2

9

АДЗ-ийн гишүүдэд олгох урамшууллын зардал

119

22,848.0

10

 Банкны шимтгэл

 -

3,960.0

Дүн

5,051,834.2

Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын удирдлагад албан даалгавар өгч, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал, төрийн бүх шатны албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлан, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах, цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, хагас бүтэн жилээр ажлын үр дүнг үнэлдэг байх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд аливаа хүнд суртал, авилгаас ангид байж, түргэн шуурхай үйлчилэх, төсвийн хөрөнгө оруулалт, үр өгөөж багатай урсгал зардлыг бууруулах, хэмнэх зэрэг чиглэлийг албан даалгаварт тусгасан байна.

Иймд дээрх зорилго, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулан төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох тогтолцоог 2018 оны төсвийн жилээс нэвтрүүлж, хэрэгжилтийг зохион байгуулахаар төлөвлөж, төсвийн суурь зардалд 684 төрийн албан хаагчдын 205,2 сая төгрөгийн сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшууллыг тооцон, төсвийн байгууллагуудад хуваариллаа.

Мөн Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд нийцүүлэн Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ыг батлан хэрэгжих нөхцөлийг бүрдүүлээд байна.

Ингэснээр бүх шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, төсвийн зардлыг хэмнэх, байгууллагын орлогоо давуулан биелүүлэх идэвх, санаачилгыг бий болгож, бий болсон нэмэлт эх үүсвэрийг дараах зориулалтаар уян хатан захиран зарцуулах эрх олгогдож байна. Тухайлбал, хамт олон, ажилтныг ажлын үр дүнгээр нь урамшуулах, тэдний нийгмийн баталгааг сайжруулах, тухайн байгууллагын хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, төсвийн хүндрэлтэй үед үндсэн үйл ажиллагаанд дутагдаж байгаа бусад зардалд шилжүүлэн зарцуулах боломж бүрдэж байна.

 

6.2 Орон  нутгийн хөрөнгө оруулалт

Орон нутгийн чиг үүрэгт хамааралтай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ирэх онд тохиох аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын зардлыг тооцож, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих зардалд 2,7 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих хөрөнгө оруулалтад 1,4 тэрбум, аймгийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих зардалд 0,3 тэрбум, байгаль хамгаалах сангаас хэрэгжих хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл арга хэмжээнд 4,6 тэрбум нийт 11,7 тэрбум төгрөг төлөвлөлөө.

Хөрөнгө оруулалтыг эх үүсвэр бүрээр нь танилцуулж байна.Үүнд:

 

6.2.1. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт

2018 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 17 төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр 2,7 тэрбум төгрөг тусгалаа.  Аймгийн 2017 оны үндсэн тэнцлийн ашгаас 1,0 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээг  санхүүжүүлэхээр тооцогдсон.

Хүснэгт №14. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний жагсаалт                                                                                           /мян.төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2018 онд санхүүжих

1

Сайхан сумын сургуулийн дотуур байр, 160 сурагчдын хоолны газар /Концессын гэрээний дагуу 2017 онд 300.0 сая төгрөг 2018 онд 251.0 сая төгрөг/

2017-2018 он

551,000.0

251,000.0

2

 Аймгийн баяр наадмын талбайг шинэчлэн засварлах 

2017-2018 он

252,845.0

252,845.0

3

 Булган сумын төвийн гэрэлтүүлгийн өргөтгөл, шинэчлэлийн ажил 

2017-2018 он

477,101.0

477,101.0

4

 Булган сумын төвийн хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 

2017-2018 он

491,300.0

52,013.6

5

Аймгийн ЗДТГ-ын суудлын автомашин

2018 он

50,000.0

50,000.0

6

Сумдын ЗДТГ-ын суудлын автомашиныг шинэчлэх /Бугат, Булган, Гурванбулаг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр/

2018 он

250,000.0

250,000.0

7

Шүүхийн шинжилгээний албанд албаны тусгай зориулалтын автомашин

2018 он

40,000.0

40,000.0

8

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байран дах эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, яаралтай тусламжийн иж бүрдэл тоног төхөөрөмж

2018 он

5,000.0

5,000.0

9

Булган сумын 5, 6, 7, 22 дугаар байрны орчин нөхцөл, өнгө үзэмжийг нь сайжруулах

2018 он

240,000.0

240,000.0

10

2017 онд хэрэгжсэн барилга байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлын дутуу санхүүжилт, 2018 онд хэрэгжүүлэх барилга байгууламж ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажил

2018 он

     197,665.1

     197,665.1

11

Булган сумын 3 дугаар багийн А-Б хэсгийн хоорондох 0,55 км хатуу хучилттай авто зам

2018 он

   322,300.0

   322,300.0

12

Ачуут голын явган хүний гүүрийг шинэчлэх /Булган/

2018 он

     20,000.0

     20,000.0

13

Мэдээлэл хөгжлийн төв байгуулах /Сэлэнгэ/

2018 он

   100,000.0

   100,000.0

14

Сургуулийн дотуур байрны их засвар /Гурванбулаг/

2018 он

   124,300.0

   124,300.0

15

Аймгийн Соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн   тохижилтын ажлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хийж гүйцэтгэх

2018 он

   159,000.0

   159,000.0

16

Аймгийн Музейн барилгын их засвар

2018 он

     72,000.0

     72,000.0

17

Дулааны станцыг ашиглалтад оруулахтай холбогдуулан Ус дулаан дамжуулах төвийн II хэлхээг холбох болон цахилгаан хамгамжийг шийдвэрлэх

2018 он

   100,000.0

   100,000.0

Нийт дүн

3,452,511.1

2,713,224.7

 

6.2.2. Орон нутгийн хөгжлийн сан

Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдан ирсэн 2,3 тэрбум төгрөгийг Засгийн 2017 оны 230 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Орон нутгийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал”-ыг үндэслэн 948,8 сая төгрөгийг сумын орон нутгийн хөгжлийн санд, 1447,2 сая төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн санд хуваариллаа.

Дээрх аргачлын дагуу сумдын орон нутгийн хөгжлийн санд итгэлцүүрт үндэслэн 368,7 сая, Тогтвортой амьжиргаа-3 төслийн дэмжлэг 532,3 сая, төслийн урамшуулал авах нөхцөл хангасан нэр бүхий 10 суманд 47,8 сая төгрөг хуваарилснаар нэг суманд дунджаар 33,8-108,1 сая төгрөг ногдож байна. Сумын орон нутгийн хөгжлийн санд хуваарилсан хөрөнгийг 2017 онтой харьцуулахад 67,3 хувиар буюу 381,8 сая төгрөгөөр өсчээ.

Аймгийн 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа аймгийн засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа 80 бүтээлч ажлыг хэрэгжүүлэхээр тооцож, харьяа хэлтэс албад, агентлагуудаас ирсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналыг судлан, аймгийн 16 сум 1 тосгоны иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж, эрэмбэлэн боловсрууллаа.

 

 

Хүснэгт №15.      Аймгийн Орон  нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх

                               төсөл арга хэмжээний жагсаалт                                         /мян.төг/

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2018 онд санхүүжих дүн

 

Нийт дүн

 

  1,447,572.1

  1,447,572.1

1

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний дүн. Үүнээс:

-

     860,389.2

     860,389.2

1.1

Хөрөнгө оруулалт

-

     317,689.2

     317,689.2

1.1.1

Сайхан, Тэшиг сумын сургуулийн ариун цэврийн байгууламж сайжруулах /Дэлхийн зөн ОУБ, Мобиком ХХК-ны хөрөнгөөр хэрэгжих төслийн орон нутгийн оролцоо/

2018 он

       50,000.0

       50,000.0

1.1.2

Спортын ордны урд талаас Нэгдсэн эмнэлгийн арын уулзвар хүртэлх 0.453 км авто зам

2018 он

  267,689.2

   267,689.2

1.2

Тоног төхөөрөмж

 

   276,000.0

   276,000.0

1.2.1

Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн автомашин

2018 он

     35,000.0

     35,000.0

1.2.2

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах

2018 он

     70,000.0

     70,000.0

1.2.3

Булган Соёлын төвийн гэрэлтүүлэг, агааржуулалтын тоног төхөөрөмж

2018 он

     35,000.0

     35,000.0

1.2.4

Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны дуудлагын фургон автомашин /тусгай тоноглол бүхий/

2018 он

     38,000.0

     38,000.0

1.2.5

Нярайн эндэгдлийг бууруулах сурфактант эмчилгээний тоног төхөөрөмж

2018 он

     48,000.0

     48,000.0

1.2.6

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын их танхимыг үзэгчдийн суудалтай болгох

2018 он

     50,000.0

     50,000.0

1.3

Их засвар

 

     55,400.0

     55,400.0

1.3.1

Булган сумын ЭӨЦС-ийн ариун цэврийн байгууламжийн засвар /Герман улсын хөрөнгөөр хэрэгжих төслийн орон нутгийн оролцоо/

2018 он

      40,000.0

       40,000.0

1.3.2

Гэрч хохирогчийг хамгаалах байрыг стандартын дагуу тохижуулах

2018 он

     15,400.0

     15,400.0

1.4

Хөтөлбөр, төсөл арга хэмжээ

 

   211,300.0

   211,300.0

1.4.1

Аймгийн баяр наадмыг тэмдэглэх

2018 он

     50,000.0

     50,000.0

1.4.2

Үйлдвэрлэлийн технологи, инноваци нутагшуулах, бүсийн үйл ажиллагааны ТЭЗҮ боловсруулах

2018 он

     98,000.0

     98,000.0

1.4.3

Музейн үзмэр дэглэлт

2018 он

     32,300.0

     32,300.0

1.4.4

Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

2018 он

     31,000.0

     31,000.0

2

Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих суурь зарлагын дүн

-

   587,182.9

   587,182.9

2.1

Мал эмнэлгийн үйлчилгээ

2018 он

   514,239.0

   514,239.0

2.2

Тохижилт үйлчилгээний ангийн санхүүжилт

2018 он

     72,943.9

     72,943.9

 

2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний 41,6 хувь буюу 357,7 сая төгрөгийг хөрөнгө оруулалтад,  28,0 хувь буюу 241,0 сая төгрөгийг тоног төхөөрөмж техник хэрэгсэл худалдан авахад,9,6 хувь буюу 82,7 сая төгрөгийг их засварт,  20,8 хувь буюу 179,0 сая төгрөгийг хөтөлбөр, төсөл арга хэмжээнд тус тус зарцуулахаар тооцсон байна.

Орон нутгийн хөгжлийн сангаас мал эмнэлгийн үйлчилгээний зардал 514,2 сая, тохижилт үйлчилгээний ангийн зардал 72,9 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.

6.2.3. Аймгийн авто замын сангийн хөрөнгө оруулалт

2017 оны орон нутгийн төсвийн суурь орлогод АТӨЯХАТ-ийн орлогоор 260,0 сая төгрөг оруулахаар тооцсон бөгөөд “Жолоочийн даатгалын тухай” хуульд зааснаар 26,0 сая төгрөгийг жолоочийн хариуцлагын даатгалын санд төвлөрүүлж, 2017 оны замын сангийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг тооцож оны эхний үлдэгдлээс 97,6 сая төгрөгийг нэмж, нийт 391,6 сая төгрөгийг дараах арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөв.

 

Хүснэгт №16. 2017 оны Авто замын сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний                       жагсаалт                                                                                                                     /мян.төг/

Д/д

Төсөл арга хэмжээний нэр, байршил, хүчин чадал

Хэрэгжүүлэх хугацаа

Төсөвт өртөг

2018 онд санхүүжих

1

Ахмадын амралтын замын засвар

2018

        50,000

         50,000

2

Булган сумын зогсоолын талбай

2018

      239,600

        239,600

3

Байгалийн гамшгийн үеийн авто зам, замын байгууламжийн засвар

2018

        30,000

        30,000

4

Булган сумын авто замын засвар, арчлалт

2018

        30,000

         30,000

5

Зам, тээврийн хяналтын төвийн зардал

2018

        12,000

         12,000

6

Зохиогчийн хяналтын болон зураг төсвийн зардал

2018

30,000

     30,000

Нийт дүн

      391,600

        391,600

 

6.2.4. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалт

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 2018 оны байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 4,6 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал 0,9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.

2018 онд ойг нөхөн сэргээх хамгаалах, цөлжилтийг бууруулах, усны нөөцийг хамгаалах замаар усан хангамжийг сайжруулах, газар, газрын хэвлийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны тухай хуулиудыг сурталчилж мэдээлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө.  

Хүснэгт №17.  Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт   /мян.төг/

д/д

Төсөл арга хэмжээний нэр байршил, хүчин чадал

Хэрэгжүүлэх хугацаа

Төсөвт өртөг

2018 онд санхүүжих

Нэг. Ой, цөлжилтийн талаар:

1

Ойжуулалт  /300 га/ /Бугат, Сэлэнгэ, Бүрэгхангай, Хангал/

2018 он

     208,500.0

   208,500.0

2

2016 оны үлдэгдэл ойжуулалт  /300 га/, /Бүрэгхангай, Орхон, Хангал/

2016-2018

     208,500.0

     51,700.0

3

Ойн хортны тэмцлийн ажил Орхон, Хутаг-Өндөр, Баян-агт, Хангал, Бүрэгхангай, Сэлэнгэ /13000 га/

2018 он

     383,109.9

   383,109.9

4

Ойн хортны судалгааны ажил  /500000 га/

2018 он

       50,000.0

     50,000.0

5

Арчилгааны огтлолт хийх /80га/

2018 он

        9,600.0

      9,600.0

6

Ойн нөхөрлөлүүдийн ойн санд ой зохион байгуулалт хийлгэх /40 ойн нөхөрлөл/

2018 он

       56,000.0

     56,000.0

7

Ойн нөхөрлөлүүдийг идэвхжүүлэх зорилгоор нөхөрлөлийн ойн санд хортонтой гэрлэн урхиар тэмцэх /909 га/

2018 он

       10,000.0

     10,000.0

8

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт /2 удаа/

2018 он

        8,000.0

      8,000.0

9

Хутаг-Өндөр, Булган суман дахь сум дундын Ойн ангийн мод үржүүлгийн газрыг өргөтгөх

2018 он

       15,000.0

     15,000.0

10

Үлийн цагаан оготны устгал /Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод, Сайхан, Гурванбулаг, Рашаант сум 120000 га/

2018 он

     100,000.0

   100,000.0

11

Байнгын үрийн талбай арчлах /20 га/ 3 ойн анги

2018 он

       18,000.0

     18,000.0

12

Ой, хээрийн түймрээс хамгаалах шороон зурвас байгуулах /130 га/ /Сэлэнгэ/

2018 он

       30,000.0

     30,000.0

13

Булган хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх

2018 он

     150,000.0

   150,000.0

14

"Булган жимс жимсгэнэ" хөтөлбөр хэрэгжүүлэх

2017-2018 он

     400,000.0

   400,000.0

15

Шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, туршилтын үйл ажиллагааны зардал /2016 оны гэрээний үлдэгдэл/

2016-2018 он

     208,900.0

     12,940.0

Дүн

  1,855,609.9

1,502,849.9

Хоёр. Усны нөөцийг хамгаалах, усан хангажмийг сайжруулах талаар

16

Хүн ам, бэлчээрийн усан хангамжинд зориулж шинээр худаг гаргах /20 ш/

2018

     360,000.0

   360,000.0

17

Булаг шандын эхийг хашиж хамгаалах /10 булаг/

2018

       41,200.0

     41,200.0

18

Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлэх /200 ш/

2018

       26,000.0

     26,000.0

19

Хөв цөөрөм байгуулах /Дашинчилэн, Могод, Сайхан, Рашаант/

2018

     298,600.0

   298,600.0

20

Сайхан сумын Ундрах нуурыг сэргээх

2018

       10,000.0

     10,000.0

21

Баян-Агт сумын Хаг, Баяннуур сумын Баяннуур, Хишиг-Өндөр сумын Хонхор, Могод сумын Загаст нуурыг сэргээх судалгааны ажил хийлгэх

2018

       20,000.0

     20,000.0

22

Баян-Агт сумын Баян, Баяннуур сумын Дал, Булган сумын Ачуут голын эхийг хашиж хамгаалах судалгаа, зураг, төсөл боловсруулах

2018

        7,200.0

      7,200.0

23

Гурванбулаг сумын Мойлтын ам, Рашаант сумын Их аргал уулын өвөрт хөв цөөрөм байгуулах зураг, төсөл боловсруулах

2018

       15,000.0

     15,000.0

24

Могод сумын Хульжийн халуун рашааны нөөцийг тогтоох

2018

     170,000.0

   170,000.0

25

Орхон голын Зүр хүзүүний гарамд гатлага онгоц тавих

2018

     110,000.0

   110,000.0

26

Усны тоо бүртгэл, судалгааны ажлыг зохион байгуулах

2018

       50,000.0

     50,000.0

27

Цэвэр усны шугам, даралтад цамхагийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын дуусгал /Хялганат/

2018 он

     107,700.0

   107,700.0

28

Рашаант сумын цэвэрлэх байгууламж

2018 он

     140,000.0

   140,000.0

29

Булган сумын үерийн сувгийн даланг шинэчлэн засварлах

2017-2018 он

     598,900.0

     78,806.6

30

Булган хотын ундны эх үүсвэрийг стандартын дагуу хашиж, хамгаалах

2018 он

       80,000.0

     80,000.0

31

Булган сумын үерийн сувгийн даланг шинэчлэн засварлах

2018 он

     136,400.0

   136,400.0

Дүн

  2,171,000.0

1,650,906.6

Гурав. Газар, газрын хэвлийг хамгаалах, орчны  бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах талаар

32

Булган сумын гэр хорооллын айл өрхөд   хог төрөлжүүлэн хийх хогийн сав нийлүүлэх /1025 ш/

 2018 он

     461,300.0

   461,300.0

33

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд "ЭКО" сургууль болзолт уралдаан зохион байгуулах

 2018 он

        3,500.0

      3,500.0

34

Булган сумын төвлөрсөн хогийн цэгт ландфиллын ажлыг гүйцэтгэх шаардлагатай бага оврын гинжит экскаватор  трактор нийлүүлэх

 2018 он 

       85,000.0

     85,000.0

35

Булган сумын оршуулгын газар "Цэцэг толгой"-г хашаажуулах зураг төсөв хийлгэх

 2018 он

       15,000.0

     15,000.0

36

Булган суманд  хог ачих зориулалттай 5 тн-ын өөрөө буулгагч  автомашин нийлүүлэх/ 2 ш/

 2018 он

       80,000.0

     80,000.0

37

Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд нийтийн бие засах газар барих /1 ш/

 2018 он

       75,000.0

     75,000.0

38

Нүхэн жорлон хүн амын ундны эх үүсвэрийн худагт нөлөөлж буй эсэх судалгааг хийж, орчны бохирдлыг тодорхойлох

 2018 он

       10,000.0

     10,000.0

39

Эвдэрсэн газрын тооллогын ажлыг зохион байгуулах

 2018 он

       20,000.0

     20,000.0

40

Ургамлан бүрхэцийн зураг авалт хийж ургац болон даацыг тодорхойлох мониторинг хийх

 2018 он

        4,800.0

      4,800.0

41

Авто зам дагуух газруудад хаягийн самбар байршуулах

 2018 он

       23,170.0

     23,170.0

42

Цэвэр орчин аяныг зохион байгуулах /15 сум 1 тосгон/

 2018 он

       48,000.0

     48,000.0

Дүн

     825,770.0

   825,770.0

Дөрөв. Хөрс, ус, агаарын судалгаа шинжилгээний талаар

43

Цаг агаарт нөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлэх

 2018 он

        5,000.0

       5,000.0

44

Цаг уурын ажиглалтын хашааг томсгож, цахилгаан татах

 2018 он

       25,100.0

     25,100.0

Дүн

  30,100.0

     30,100.0

Тав. Биологийн төрөл зүйлийг хамгаалах

45

Тусгай хамгаалалттай газар нутагт биотехникийн арга хэмжээ авах /Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хөгнө-Тарны тусгай хамгаалалттай газар/

2017 он

        6,000.0

       6,000.0

46

Улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэн хилийн заагийн тэмдэг тэмдэглэгээ хийх, мэдээллийн самбар байрлуулах, хашиж хамгаалах, тэмдэгжүүлэх  /Сайхан, Могод, Баян-Агт, Бугат,Сэлэнгэ, Хутаг-Өндөр/

2018

       12,000.0

     12,000.0

Дүн

       18,000.0

     18,000.0

Зургаа. Аялал жуулчлалын талаар

47

Мэргэжлийн байгууллагатай хамтран аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан гаргах

2018

       18,000.0

     18,000.0

48

Аялал жуулчлалын зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх

2018

        4,500.0

       4,500.0

49

Аймгийн байгалийн, түүхийн, соёлын аялал жуулчлалыг сурталчлах /альбом гаргах, нэвтрүүлэг бэлтгэх, CD гаргах, зурагт самбарын мэдээллийг шинэчлэх/

2018

       50,000.0

     50,000.0

50

Аялал жуулчлалын цогцолбор байгуулах

2018

     250,000.0

   250,000.0

51

Эвент арга хэмжээ зохион байгуулж гадаад дотоодын жуулчдад сурталчлах

2018

       50,000.0

     50,000.0

52

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхлэгч "Эко" иргэн, аж ахуйн нэгж шалгаруулж урамшуулах

2018

        3,000.0

      3,000.0

53

"International tourism mongolia-2018”, “Улаанбаатар тур-2018 "ITB-2018"  дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцох

2018

       16,000.0

     16,000.0

54

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох

2018

        8,000.0

       8,000.0

55

Тэшиг сумын Эг-Тарвагатайн бэлчир байгалийн үзэсгэлэнт газрыг аялал жуулчлалын бүс нутаг болгон тэмдэгжүүлэх

2018

        5,000.0

       5,000.0

Дүн

     404,500.0

   404,500.0

Долоо. Хяналт шалгалт

56

Ус, рашааны нөөцийн ашиглалт, төлбөрийн орлогын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх

2018

        6,000.0

       6,000.0

57

Хууль бус мод бэлтгэл, ангийн зөрчлийг таслан зогсоох, байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор  хяналт  шалгалт хийх /улиралд 1 удаа 3 чиглэлд/

2018 он

       30,000.0

     30,000.0

58

Ой, хээрийн түймрээс хамгаалах багаж тоног төхөөрөмжөөр хангах

2018 он

       25,000.0

     25,000.0

59

Ой, хээрийн хуурайшилтын үед морин эргүүл, явуулын хяналт тавих /6 суманд 2 удаа/

2018 он

       11,500.0

     11,500.0

60

Бугат, Бүрэгхангай суманд идэвхтэн Байгаль хамгаалагч ажиллуулах, урамшуулал

2018 он

       12,000.0

     12,000.0

61

Дархан цаазат газар болох Эг-Тарвагтайн бэлчирт байгаль хамгаалагчийн хяналтын байр барих

2018

       15,000.0

     15,000.0

Дүн

       99,500.0

     99,500.0

Найм. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны талаар

62

Байгаль хамгаалах чиглэлээр сурталчилгааны самбар хийлгэх /16 сум/ 

2018 он

       16,000.0

     16,000.0

63

Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан иргэдэд зориулсан сургалт сурталчилгаа хийх, эко уралдаан зохион байгуулах /5 удаа/

2018 он

        5,000.0

      5,000.0

64

Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах болон өрхийн усан хангамж, эрүүл ахуйн талаар иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах

2018 он

        8,700.0

       8,700.0

65

Байгаль орчны бодлого, статистик мэдээллийн ном хэвлүүлэх

2018 он

       15,000.0

     15,000.0

66

Ойн нөхөрлөлүүд, багийн дарга нар, малчид, иргэдэд зориулсан  чадавхижуулах болон бэлчээрийн менежментийн талаар сургалт, зөвлөгөөн зохион байгуулах

2018 он

       50,000.0

     50,000.0

67

Сумдын төвийн байгаль хамгаалагчдыг компьютерээр  хангах /12 ш/

2018 он

       10,000.0

     10,000.0

68

Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагааны зардал

2018 он

        5,000.0

      5,000.0

Дүн

     109,700.0

   109,700.0

Нийт дүн

  5,514,179.9

4,641,326.5

 

6.3  Засгийн газрын тусгай зориулалтын шилжүүлэг

Тусгай зориулалтын шилжүүлэг хэлбэрээр Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлж, тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу 2018 оны аймаг, сумын төсөвт тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагад 30,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөлөө.

Төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг даргатай Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулсны үндсэн дээр сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, газрын харилцаа кадастр, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ, соёл, аялал жуулчлал, нийтийн биеийн тамирын үйлчилгээ гэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Эдгээр байгууллагуудын төсвийг боловсруулахдаа

·         Төсвийг боловсруулахад ашигласан тоон үзүүлэлт, холбогдох салбарын норм, нормативыг үндэслэн төсвийг хуваарилсан. /сурагчдын тоо,  эмчлүүлэгчдийн орны тоо, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн хэмжээ гэх мэт/,

·         Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан тусгай зориулалтын шилжүүлгийн гэрээнд тусгагдсан үйлчилгээний стандарт, тоо хэмжээ, чанар, хүртээмжийг бууруулахгүй байх,

·         Татаас, урсгал шилжүүлгийн зардлыг бараа, үйлчилгээний зардалд шилжүүлэхгүй байх зарчмыг баримталсан.

Сумын төсөвт тусгай зориулалтын шилжүүлгээр 28,0 тэрбум төгрөг хуваарилагдсан.

 

 

6.4. Орон нутгийн 2018 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүд

Аймгийн төсвийн 2018 оны орон нутгийн төсвийн нийт орлого болон зарлага 56,3 тэрбум төгрөг болж, 2017 оноос 4,3 тэрбум төгрөгөөр өсч  байна.

Орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрээр нь авч үзвэл,

1.    Орон нутгийн төсвийн суурь орлого 20,5 тэрбум төгрөг

2.    Улсын төсвөөс олгох ОНХС-ийн шилжүүлгийн орлого 2,3 тэрбум төгрөг

3.    Улсын төсвөөс орон нутагт олгох тусгай зориулалтын шилжүүлгээс 30,6 тэрбум төгрөг

4.    Орон нутгийн төсвийн оны эхний үлдэгдэл 2,8 тэрбум

Орон нутгийн зарлагын бүрэлдэхүүнээр нь авч үзвэл,

5.    Аймгийн төсөв  13,7 тэрбум

6.    Сумын төсөв 6,4 тэрбум

7.    Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 3,2 тэрбум

8.    Тусгай зориулалтын шилжүүлгийн зардал 30,6 тэрбум

9.    Орон нутгийн хөгжлийн сан 2,4 тэрбум төгрөг байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДОЛОО. ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН ТӨСВИЙН БАГЦ

7.1 Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын төсөв

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын төсвийн багцын урсгал зардлыг 402,4 сая төгрөгөөр тооцож төсөвлөв. Төсвийн төслийг байгууллагын ирүүлсэн санал болон 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд боловсрууллаа.

Төсвийн төслийг боловсруулахдаа байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, төсвийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэх, төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээг бүрэн гүйцэтгэх зарчмыг баримтлан төлөвлөж, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэсэн хөтөлбөрт хуваарилан санхүүжүүлэхээр тооцлоо.

Хүснэгт №18.                  Хөтөлбөрийн зардлын хураангуй                          /мян. төг/

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрүүдийн нийт дүн

344,018.7

370,178.6

400,287.7

134,523.0

    174,514.7

     91,250.0

     Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа

310,086.1

320,178.6

336,737.7

134,523.0

    110,964.7

    91,250.0

     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

  33,932.6

  50,000.0

  63,550.0

                 -  

        63,550.0

 

 

7.2 Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын төсөв

Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын төсвийн багцын 2018 оны урсгал төсвийг 2198,4 сая төгрөгөөр тооцож, орон нутгийн гүйцэтгэх засаглалын удирдлагыг хэрэгжүүлэх хөтөлбөрөөр төсөвлөж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, төсвийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах, үр өгөөжийг дээшлүүлэх, төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээг бүрэн гүйцэтгэхээр тооцсон болно.

Хүснэгт №19.                  Хөтөлбөрийн зардлын хураангуй                           / мян. төг/

Аймгийн  Засаг даргын Тамгын газрын дарга

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрүүдийн нийт дүн

1,693,323.5

2,295,145.8

2,427,740.6

749,312.9

1,600,495.7

77,932.0

Орон нутгийн гүйцэтгэх засаглалын удирдлага

1,693,323.5

2,295,145.8

2,198,445.4

749,312.9

1,371,200.5

77,932.0

Ангилагдаагүй бусад үйл ажиллагаа

-

-

229,295.2

 

229,295.2

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар 2018 оны төсвийн жилд орон тоо, бүтцийн хувьд өмнөх жилийн түвшинд буюу 68 орон тоотой, 7 хэлтэс, 2 албатай үйл ажиллагаа явуулна.

Ажиллагсадтай холбогдсон цалин, хөлсний зардалд  719,3 сая төгрөг, бараа үйлчилгээний  бусад зардалд 1371,2 сая төгрөг, татаас урсгал  шилжүүлэгт 77,9 сая төгрөг төлөвлөлөө.

Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбоотойгоор зочин төлөөлөгчидтэй холбоотой болон аймгийн баяр наадмын хүндэтгэлийн концерт, нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардлыг тооцож, аймгийн Засаг даргын нөөц  хөрөнгийг 2017 оны түвшнээс 55,7 сая төгрөгөөр нэмэгдүүлж тусгалаа.

Хөгжлийн хөтөч мөрийн хөтөлбөрт туссан дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зардалд 160,0 сая, цаг үеийн шинжтэй зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай хөтөлбөр төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж 20,0 сая, Түр хамгаалах байрны урсгал зардал 9,3 сая, техник хяналтын зардлыг 40,0 сая төгрөгөөр төлөвлөж, аймгийн Засаг даргын ангилагдаагүй бусад арга хэмжээний зардалд тусгалаа.

 

7.3. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын төсөв

Орон нутгийн өмчийн газрын даргын төсвийн урсгал зардлыг 97,8 сая төгрөгөөр төсөвлөсөн бөгөөд 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 9,5 хувиар өслөө.

 

Хүснэгт №20.               Хөтөлбөрийн зардлын хураангуй                             /мян. төг/

Орон нутгийн өмчийн газрын дарга

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрийн нийт дүн

76,568.8

 86,293.1

97,797.9

72,328.6

       23,069.3

        2,400.0

Төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэх

76,568.8

 86,293.1

 97,797.9

72,328.6

       23,069.3

        2,400.0

Дээрх төсвөөр төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар нийт 7 хүний орон тоотойгоор ажиллахаар тооцлоо.

 

7.4 Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын төсөв

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын төсвийн багцыг 454,2 сая төгрөгөөр төсөвлөж, хүрээлэн буй орчны бодлого, удирдлага хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлнэ.

Хүснэгт №21.                          Хөтөлбөрийн зардлын хураангуй               /мян. төг/

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрийн нийт дүн

427,047.0

401,925.9

454,185.8

349,448.6

       54,106.9

    50,630.3

Хүрээлэн буй орчны бодлого, удирдлага

427,047.0

401,925.9

454,185.8

349,448.6

       54,106.9

    50,630.3

Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын 2018 оны урсгал төсвийн багцын хэмжээ 454185.8 мянган төгрөг, үүнээс 2 байгаль хамгаалагч тэтгэвэрт тэтгэмжийн зардал 33990,3 мянга,  мөн сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал 13200,0 мянга, үндсэн үйл ажиллагааны бусад зардал 406995,5 мянган төгрөг байна.

 

7.5 Санхүүгийн хяналт аудитын албаны даргын төсөв

Тус алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн  болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны зардалд  2018 онд 116,8 сая төгрөгийн санхүүжилт олгож үндсэн чиг үүргээ хэвийн явуулах хэмжээнд урсгал зардлыг тооцлоо.

Хүснэгт №22.                          Хөтөлбөрийн зардлын хураангуй                   /мян. төг/

Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрийн нийт дүн

 86,303.3

 88,712.8

116,831.1

 77,674.9

       16,174.1

      22,982.1

Санхүүгийн хяналт, дотоод аудит, эрсдэлийн удирдлага

 86,303.3

 88,712.8

116,831.1

 77,674.9

       16,174.1

      22,982.1

 

Зардлын бүтцийн хувьд 66,5 хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэлд, 13,9 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд, 19,6 хувийг татаас урсгал шилжүүлгийн зардалд зарцуулахаар төлөвлөв.

 

7.6 Хүүхдийн сувиллын эрхлэгчийн төсөв

Хүүхдийн сувиллын даргын төсвийг 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 6,7 сая төгрөг нэмэгдүүлэн 122,2 сая төгрөгөөр тооцсон нь байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсдын нийгмийн баталгааг ханган тайлант жилд өр авлага үүсэхгүй байхаар төлөвлөсөн болно.

 

Хүснэг №23.                           Хөтөлбөрийн зардлын хураангуй                   /мян. төг/

Хүүхдийн сувилалын яслийн дарга

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрүүдийн нийт дүн

114,818.7

115,548.6

122,199.4

72,550.0

       47,249.4

        2,400.0

Нийгмийн халамж, хамгаалал

114,818.7

115,548.6

122,199.4

72,550.0

       47,249.4

        2,400.0

 

 

 

 

 

 

 

 

 

НАЙМ. ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ШИЛЖҮҮЛГИЙН БАЙГУУЛЛАГЫН УРСГАЛ ТӨСВИЙН ТАНИЛЦУУЛГА

 

8.1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцын төсвийн танилцуулга

            Монгол улсын төсвөөс 2018 оны төсвийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын урсгал зардал 25627,6  сая төгрөг төсөвлөгдлөө.

            Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн багц нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёл  урлаг, биеийн тамир, спорт, насан туршийн боловсролын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийт 5 хөтөлбөртэй.

 

8.1.1 Ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээ

Ерөнхий боловсролын сургуулиудын төсвийг 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн 16,4 тэрбум төгрөгөөр тооцсон ба үүний 11,2 сая төгрөгийг ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлд, 3,9 тэрбум төгрөгийг бараа үйлчилгээнийн бусад зардалд, 1,5 тэрбум төгрөгийг татаас урсгал зардалд зарцуулахаар төлөвлөсөн.

 

 Хүснэгт №24.     Хөтөлбөрүүдийн зардлын хураангуй                        /сая төгрөг/

Ерөнхий боловсролын сургууль

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрүүдийн нийт дүн

  14,305,2

 16,358,2

 16,631,4

 11,200,1

  3,943,5

   1,487,9

Ерөнхий боловсрол

  14,305,1

 16,301,6

 16,575,2

 11,150,1

  3,938,1

   1,487,0

Насан туршийн болон албан бус боловсрол

                 -  

        56,5

       56,4

       50,0

         5,5

          900.0

2018 онд ерөнхий боловсролын 22 сургуульд  9,8 мянган сурагч суралцаж байгаа ба  нийт 1160 багш ажилтан ажиллахаар тооцлоо. Булган суманд шинээр байгуулагдсан 3 дугаар сургуулийн урсгал төсвийг 695,0 сая, 1 дүгээр сургуулийн 640 хүүхдийн хичээлийн барилгын тогтмол зардлыг 39,0 сая төгрөгөөр тооцож тусгалаа.

Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлж явуулахаар төлөвлөж, 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн 56,4 сая төгрөгөөр тооцлоо. Сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшлууллыг тооцож 34,8 сая төгрөг тусгалаа.

Бараа үйлчилгээний зардлын өсөлтөд түлш халаалтын зардал голлох хувийг эзэлж байна. Сангийн яамны зүгээс 2018 оны төсвийн төсөлд зөвхөн шинээр ашиглалтад орсон барилга, байгууламжийн ашиглалтын зардал, Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу нэмэгдэх гэрэл, цахилгааны зардлыг төсвийн төсөлд нэмж тусгасан байна. Харин орон нутагт шинээр төвлөрсөн дулааны хангалтад холбогдсон, концессоор хэрэгжсэн төслийн хүрээнд төвлөрсөн дулааны халаалтад холбогдсон бол шаардагдах зардлыг орон нутгийн төсвийн нийт зарлагын хязгаарт багтаан тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эцэслэн шийдвэрлэдэг байх зарчмыг баримталж, халаалт дулааны зардлыг өмнөх оноос нэмэгдүүлээгүй байна.

Иймд нэгдсэн халаалтад шинээр холбогдсон Рашаант, Хялганат тосгоны сургуулиудын халаалт дулааны зардлыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоосон үнээр тооцож, хөтөлбөрт дотор зохицуулалт хийж тусгалаа.

 

8.1.2  Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ

Аймгийн хэмжээнд 23 цэцэрлэгт 435 багш ажиллаж, 4,2 мянган хүүхэд хүмүүжиж байна. Тус хөтөлбөрийн урсгал зардалд 6,8 тэрбум төгрөг төлөвлөсөн нь өмнөх оноос 11,5 хувь буюу 0,7 тэрбум төгрөгөөр өслөө.

Хүснэгт №25.  Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн хураангуй       /сая.төг/

Хүүхдийн цэцэрлэг

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрүүдийн нийт дүн

5,508.4

6,089.4

6,814.8

4,249.1

2,113.6

452.1

Сургуулийн өмнөх боловсрол

5508.4

6089.4

6814.8

4249.1

2113.6

452.1

Бүрэгхангай, Сэлэнгэ, Булган сумын 2, 7 дугаар цэцэрлэг тус бүр 1 бүлэг нэмсэн тул холбогдох зардлыг нэмж тооцсон. Төвлөрсөн халаалтад шинээр холбогдсон Рашаант, Хялганат тосгоны цэцэрлэгийн барилгын халаалтын зардлыг хөтөлбөр дотор нь зохицуулалт хийх замаар нэмж тусгав. Сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулалд 13,1 сая төгрөг тусгалаа. Катар улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр шинээр баригдах 5 цэцэрлэгийн үйл ажиллагааны зардлыг тооцож тусгасан.

 

8.1.3 Соёл урлагийн үйлчилгээ

Соёл, урлагийн салбарт 2018 оны төсвийн жилд 20 байгууллага  189 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар тооцож 1766,5 сая төгрөг төсөвлөлөө.

Үүнийг 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 142,0 сая төгрөгөөр буурч байна. 2018 онд  сахилга хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулалад 5,7 сая төгрөг төлөвлөсөн. Мөн шинээр нэгдсэн халаалтад холбогдсон Рашаант, Хялганат тосгоны халаалт дулааны зардлыг нэмэгдүүлээгүй тул цаашид тус зардал дээр өр үүсэхээр байна.

Хүснэгт №26.       Хөтөлбөрийн зардлын хураангуй                                        /сая.төг/

Соёлын салбар

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрийн нийт дүн

     2,109.3

     1,908.5

 1,766.5

 1,267.4

           435.4

              63.6

Соёл урлаг

2109.3

1908.5

1766.5

1267.4

435.4

63.6

Соёл урлагийн хөтөлбөрийн урсгал зардлын 71,7 хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 24,7 хувийг бараа үйлчилгээний бусад зардал, 3,6 хувийг татаас урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.

 

8.1.4 Биеийн тамир спортын үйлчилгээ

Булган аймгийн Биеийн тамир, спортын газар нь биеийн тамир спортын харилцааг зохицуулж буй хуулиуд, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, аймгийн хэмжээнд биеийн тамир спортын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Биеийн тамир, спортын газар 2018 оны төсвийн жилд орон тоо, бүтцийн хувьд өмнөх жилийн түвшинд буюу Спорт ордон 22, УССТөв 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар тооцож нийт 611,5 сая төгрөг тусгалаа. Үүний 209,4 сая төгрөг нь цалин нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, 393,9 сая төгрөг нь бараа үйлчилгээний бусад зардалд, 8,1 сая төгрөг нь татаас урсгал шилжүүлгийн зардалд төлөвлөгдөв.

Хүснэгт №28.            Хөтөлбөрийн зардлын хураангуй                         /сая.төг/

Биеийн тамир спортын газрын дарга

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрүүдийн нийт дүн

         446.9

        540.3

    611.5

      209.4

           393.9

               8.1

Биеийн тамир спорт

382.7

410.9

439,0

161.4

271,1

6.6

Усан спорт сургалт

64.2

129.4

172,3

48.0

122,9

1.5

Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал 8,1 сая төгрөгийг тусгасан.

Усан спорт сургалтын төвийн урсгал үйл ажиллагааны зардлын 66,0, сая төгрөгийг орон нутгийн төсвөөс, 20,0 сая төгрөгийг өөрийн үйл ажиллагааны орлогоос, үлдэх 86,3 сая төгрөгийг тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлнэ.

 

8.2 Эрүүл мэндийн сайдын багцын төсвийн танилцуулга - Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг Эрүүл мэндийн сайдтай гэрээ байгуулж төлөөлөн хэрэгжүүлэх ба 2018 онд 4,4 тэрбум төгрөг төлөвлөсөн нь 2017 оны тодотгосон төсвөөс 166,2 сая төгрөгөөр нэмэгдлээ.

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн төсвийг  Эрүүл мэнд, Сангийн сайдын 2015 оны 12 дүгээр сарын 21-ны өдрийн 498/345 тоот хамтарсан тушаал /Сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал батлах тухай/-ыг баримтлан боловсруулж, хуваарилсан. 

Сумын Эрүүл мэндийн төвүүдийн нийт санхүүжилтийн  61,2%  цалин, урамшуулал, НДШ-т,11,6% тогтмол зардалд, 27,2% нь  бараа үйлчилгээний бусад зардал тус тус эзэлж байна .

 

Хүснэгт №27.            Хөтөлбөрийн зардлын хураангуй                         /сая.төг/

Эрүүл мэндийн анхан шатны байгууллага

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрүүдийн нийт дүн

      4,084.3

     4,219.9

 4,364.5

   2,825.4

         1,449.7

             89.4

Эмнэлгийн тусламж үйлчилгээ

3921.6

4060.0

4191.1

2825.4

1276.3

89.4

Нийгмийн эрүүл мэнд

162.7

159.8

173.4

0.0

173.4

0.0

Эрүүл мэндийн төвүүдэд тайлант онд нийт 298  төрийн албан хаагч ажиллана. Нэгдсэн халаалтад холбогдсон Рашаант сумын эрүүл мэндийн төвийн халаалтын зардал, гэрэл цахилгааны зардал, гэрээгээр ажил үйлчилгээ үзүүлж байгаа галч нарын цалинг нэмэгдүүлж,  сумдын эрүүл мэндийн төвүүдийн зардалд хуваариллаа. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага үр дүнгийн урамшлыг тусгалаа.

Нэг иргэнээр тооцон санхүүждэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төсвийг 13579.8 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.

 

8.3 Хөдөлмөр, нийгмийн хамааллын сайдын багцын төсвийн танилцуулга- Гэр бүл, хүүхэд, залуучуудын үйлчилгээ

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын төсвийн багцыг  223,6 сая төгрөгөөр төлөвлөж, нийгмийн хамгааллын бодлого удирдлага хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлнэ.

Хүний хөгжлийн төвийг тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэнтэй холбоотойгоор гэрээгээр гүйцэтгэх ажилтны цалин, нийгмийн даатгалын зардал 28,7 сая төгрөгөөр нэмэгдлээ. Цаашид “Хүүхэд залуучуудын ордон” болгон үйл ажиллагааг нь авч явахаар төлөвлөж байна. Мөн тус ордны тогтмол зардлыг бүрэн тусгаж өгсөн.

Хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор 31,3 сая төгрөгийг тусгасан нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэр бүлд очиж үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.

 Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулалд 2,7 сая төгрөг тусгалаа.

Хүснэгт №29.            Хөтөлбөрийн зардлын хураангуй                         /сая.төг/

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрийн нийт дүн

       124.9

       162.2

    223.6

    85.8

           135.0

              2.7

Нийгмийн хамгааллын бодлого, удирдлага

       124.9

       162.2

   223.6

    85.8

           135.0

              2.7

Нийт урсгал зардлын 38,4 хувийг цалин нийгмийн даатгалын шимтгэлд, 60,4 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд, 1,2 хувийг татаас урсгал зардалд зарцуулна.

8.4 Барилга, хот байгуулалтын сайдын багцын төсвийн танилцуулга -Газрын харилцаа, геодези зураг зүй, барилга хот байгуулалтын үйлчилгээ

Газрын харилцаа, геодези зураг зүй, барилга хот байгуулалтын чиглэлээр 2018  онд 378605,4  мянган төгрөг тусгаж, уг  төсөвт  багтаан төрийн  үйлчилгээг  иргэд  олон  нийтэд  хүртээмжтэй,  ил  тод  шударга  хүргэхээр төлөвлөж байна.

Газрын тухай хуулийн 23.1-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумдад газрын даамалтай байна” гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоол гарч, сумдын Засаг даргын тамгын газарт харьяалагдаж байгаа газрын даамлуудын 18 орон тоо, цалингийн сантайгаа шилжсэнийг тооцож цалингийн санг нэмэгдүүллээ.

Хүснэгт №30.            Хөтөлбөрийн зардлын хураангуй                         /сая.төг/

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга

2016 оны гүйц

2017 оны ХБГ

2018 он

Урсгал зардал

Цалин, ндш

Бараа үйлчилгээний бусад

Татаас урсгал шилжүүлэг

Хөтөлбөрийн нийт дүн

         231.2

        240.1

    378.6

      288.3

             77.9

            12.4

Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, газрын баталгаажуулалт

231.2

240.1

378.6

288.3

77.9

12.4

Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулалд 10,2 сая төгрөг тусгалаа. Нийт урсгал зардлын 288,3 сая төгрөгийг цалин нийгмийн даатгалын шимтгэлд, 77,9 сая төгрөгийг бараа үйлчилгээний бусад зардалд, 12,4 сая төгрөгийг татаас урсгал зардалд зарцуулна.

            Аймгийн 2018 оны төсвийн тооцооллыг хавсаргав.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%