БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“АМЖИЛТЫН ГАЛТ ТЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ОРУУЛЛАА

2017-09-28

Нэг: Хөтөлбөрийн үндэслэл

 

Булган аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.1.1. “Боловсролын салбарын удирдах ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах, ур чадвар, заах аргыг сайжруулан, боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлнэ”, 1.1.2.“Бүх шатны боловсролын сургалтын чанар, үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх”  гэж тус тус заасан.

Аймгийн болон сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх боломжгүй учраас чадварлаг боловсон хүчин очиж ажиллах боломж хязгаарлагдмал мөн багш бэлтгэх сургуулиудын төгсөгчдийн чанар хүүхдийн эрэлт хэрэгцээг хангахгүй байгаа зэрэг нь иргэдийн эзэмшиж буй боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. 

 Багш нарын  7 хувь анхны жилдээ, 26,7 хувь нь 1-5 жилдээ, 18 хувь нь 6-10 жилдээ,  16 хувь нь 11-15 жилдээ, 10,9 хувь нь 16-20 жилдээ, 4 хувь нь 21-24 жилдээ, 15 хувь нь 25-с дээш жил ажиллаж байна. Дээрхи тоон мэдээллээс харахад залуу багш нар буюу анхны жилдээ болон 1-10 жил ажиллаж байгаа багш нар дийлэнх хэсгийн эзлэж байгаа нь туршлага дутмаг байгаа ахмад үеэсээ туршлага судлах, боловсролын түвшин нэмэгдүүлэх зэрэг сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх бүрэн боломж харагдаж байна.

            Сүүлийн гурван жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо улсын дундажаас доогуур, хэмжээст оноогоороо улсад 10, 13, 15-р байранд орж байгаа нь ухарсан үзүүлэлттэй байна.

            Аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газраас мэргэжлийн бүх багш нараасаа мэргэжил бүрээр нь гарааны үнэлгээ тогтоох зорилгоор авсан шалгалтанд давхардсан тоогоор 746 багш оролцож, 55.8%-ийн гүйцэтгэлтэй байлаа.

            2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 23 цэцэрлэг, 22 сургуульд 694 багш ажиллаж байгаагаас 106 буюу 15.3% нь багшлах эрхгүй, хөрвөх сургалтанд суух шаардлагатай багш нар байна.

     Иймд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг хичээлд идэвхтэй оролцон сурч боловсрох, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсрол сургуулийн багш нарын мэргэжлийн үнэлэмж, ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байна.

     Энэ хөтөлбөрийн хүрээнд багшийн онолын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, анги нийтийн буюу масс сургалтыг сайжруулах, ахиулах ажлуудыг зохион байгуулна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго:

Багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын үр дүнг дэмжих, мэргэжлийн өндөр мэдлэг, хариуцлага бүхий хүний нөөц бүрдүүлэх, сурагчдын сурах идэвхийг өрнүүлж хөгжлийн түүчээ болсон оюунлаг иргэнийг төлөвшүүлэхэд оршино.

Гурав.  Хөтөлбөрийн зорилтууд:

3.1. Боловсролын байгууллагын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах.

3.2. Суралцагчдын хөгжих боломжоор бүрэн хангах.

3.3. Багш, суралцагчдыг ахицыг үнэлэх, болзол гарган урамшуулах.

3.4. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх менежмент, арга зүйг хөгжүүлж,  боловсролын үйлчилгээний тэгш байдлыг хангах.

 

Дөрөв. Хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим:

 

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журам бусад хөтөлбөрт уялдуулах.

4.2. Аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдуулах.

4.3. Багш, суралцагчдыг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх.

4.4. Багш, суралцагчдын өөрийн болон магадлан баталгаажуулалтад чиглэсэн хөндлөнгийн шалгалтыг (багш, ажилтан, эцэг эх, ЗАН-ийн ахлагч, сургалтын менежер) хослуулсан байх.

4.5 Нөөц бололцоонд үндэслэсэн байх.

4.6 Бодлогын залгамж чанарыг хадгалсан байх.

Тав. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа:

 

Дэд хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлнэ.

 

Зургаа. Санхүүжилт:

6.1. Улсын төсвийн хөрөнгө оруулалт

                        6.2. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт

                        6.3.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив тусламж

                        6.4. Төрийн болон төрийн бус байгууллагуудын хандив, тусламж

                        6.5. Бусад эх үүсвэр

Долоо. Хамтын ажиллагаа:

Булган аймгийн Засаг даргын тамгын газар /ЗДТГ/, сум, орон нутаг, Боловсрол, Соёл, урлагийн газар /БСУГ/, Ерөнхий боловсролын сургуулиуд /ЕБС/, цэцэрлэгүүд, төрийн болон төрийн бус байгууллага /ТББ/, бусад байгууллагуудтай хамтран ажиллана.

Найм.  Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт, хяналт:

. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, бодлого зохицуулалтаар ажлыг Нийгмийн бодлогын хэлтэс, ХШҮДА хэлтэс, БСУГ, бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

 Цэцэрлэг, сургуулиуд хичээлийн жилийн эцэст тайлангаа БСУГ-т ирүүлэх, тайланг жил бүр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнан дүгнүүлж ажиллана.

Ес.  Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд:

1.    Суралцагчдын стандарт хангалтын түвшинг тогтоож, цаашид ахицыг тогтоох

2.    Масс сургалтын ахицын үзүүлэлт

3.    Улсын төрөлжсөн олимпиадад үзүүлсэн амжилт (Эхний 3н байранд орох)

4.    Олон улс болон дэлхийн уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт

5.    Судлагдахуун тус бүрийн багш нарын гарааны үнэлгээ, түүний ахиц

6.    Багшийн мэргэжил, арга зүй, ур чадвар нэмэгдсэн байдал

7.    Аймаг, улсын чанартай уралдаан тэмцээн (Шилдэг илтгэл, Ур чадварын уралдаан, бүтээлч багш, оны шилдэг багш)

8.    Улсын тэргүүний сургууль, цэцэрлэг

9.    Элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтийг ахиулах

 


“АМЖИЛТЫН ГАЛТ ТЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 2017-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ:

 

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны  төлөвлөлт

Хугацаа

Төсөв

Хариуцах эзэн

Хүрэх үр дүн

1. Боловсролын байгууллагын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах.

1.1

Судлагдахуун тус бүрийн мэргэжлийн багш нарыг онолын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ, мэргэжилтнүүд

Багш онолын мэдлэг болон ур чадварын хувьд чадваржсан байна.

1.2

Тэргүүлэх чиглэлийн судлагдахууны цахим сургалтуудыг явуулж, онлайн даалгаврыг гүйцэтгэх

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ, сургуулиуд

 

 

Математик, монгол хэл, англи хэл, байгалийн ухааны 2, 3, 4дэх жилдээ ажиллаж байгаа багш нарыг сургалтанд хамруулж, чадваржуулсан байна.

1.3

Сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчдийг судалгааны ажил хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

2017-2020

-

НБХ, БСУГ

Жил бүр 3 хүн хамрагдсан байна.

1.4

Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин хөгжүүлж, магистрын зэрэгтэй багшийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ.

 

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ, цэцэрлэг, сургуулиуд, ахмад багш нар

Нийт багшийн 25 %-ийг магистрын зэрэгтэй болно.

1.5

Зөвлөн туслая, өвлөн суралцъя

 

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ, цэцэрлэг, сургуулиуд, ахмад багш нар

Залуу багш нар ахмад багш нарын арга зүй, туршлагаас суралцана.

2. Суралцагчдын хөгжих боломжоор бүрэн хангах

2.1

Суралцагчдын мэдлэг чадварын бодит түвшинг тогтоох

2017-05-06 сард

Орон нутгийн төсөв

БСУГ, цэцэрлэг, сургуулиуд

Бүх суралцагчдын мэдлэг чадварын түвшин тогтоогдсон байна.

2.2

Аймгийн тэргүүлэх чиглэлийн судлагдахуунаар анги нийтийн олимпиад зохион байгуулах

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ, мэргэжилтнүүд, сургуулиуд

Дунд анги

Математик – 6 анги

Англи хэл – 7 анги

Монгол хэл – 8 анги

Байгалийн ухаан–9 анги

Анги нийтийн сурлагад ахиц гарсан байна.

2.3

Бага ангийн эчнээ олимпиадыг зохион байгуулах

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ, ерөнхий боловсролын сургуулиуд

 

Бага ангийн монгол хэл, математик, унших бичгийн масс сургалт сайжирсан байна.

2.4

Судлагдахуун тус бүрээр эзэмшсэн байх мэдлэг, чадварыг сурагчдын үнэлгээтэй уялдуулан хэмжээст жагсаалт гаргах

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ, мэргэжилтнүүд сургуулиуд

Сурагчдын сурлагын ахицад өөрчлөлт гарсан байна.

2.5

Суралцагчдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэх зорилгоор сургууль бүрт гадаад хэлний кабинетийн үйл ажиллагаа эрчимжүүлэх

 

 

НБХ, БСУГ

Гадаад хэлний сургалтын орчин бүрдэнэ. Сурагчдын гадаадны хэлний чанар ахиц гарна.

 

Танхимын зохион байгуулалтанд оруулах

2017-2020

Орон нутгийн төсөв

Сургууль, цэцэрлэгүүд

Анги хоорондын залгамж холбоо сайжирсан байна.

3. Багш, суралцагчдыг ахицыг үнэлэх, болзол гарган урамшуулах

3.1

Багшийн хөгжлийг дэмжин урамшуулах замаар массын сургалтын чанар, суралцагчдын төлөвшил, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

2016-2020

 

НБХ, БСУГ, сургууль, цэцэрлэг

Багш нарын бүтээлч хандлага нэмэгдэх, масс сургалтын чанар дээшлэнэ.

3.2

Мэргэжлийн хичээлийн олимпиадад аймаг, улс, олон улсад амжилт үзүүлсэн багш, сурагчдыг урамшуулах журмыг шинэчлэн мөрдөнө.

2017-2020

Орон нутгийн төсөв

НБХ, БСУГ

Жил бүр улс, олон улсад амжилт гаргасан сурагч, багш нарыг 1-2 сая төгрөгөөр, багийг 3 хүртэл сая төгрөгөөр урамшуулна.

3.3

ЭЕШ-д суралцагч нь амжилт үзүүлсэн багшийг урамшуулах

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ, сургуулиуд

ЭЕШ өгөх суралцагчдын аймгийн болон улсын дундаж ахисан байна.

 

4. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх менежмент, арга зүйг хөгжүүлж,  боловсролын үйлчилгээний тэгш байдлыг хангах

4.1

Багш бүр – Судлаач багш

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ, цэцэрлэг, сургуулиуд

Багш нарын дүн шинжилгээ хийх чадвар нэмэгдсэн байна.

4.2

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх ажлыг тусгай удирдамжийн дагуу 2 жил тутам зохион байгуулна.

2017-2020

Орон нутгийн төсөв

НБХ, БСУГ

Сургалтын чанар, үр дүнд шинжилгээ хийж, түүнд суурилсан төлөвлөлт хийгдэнэ.

4.3

Хичээлийн жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулан бусаддаа түгээх

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ

-       Аймгийн хэмжээнд нэгдсэн хөтөлбөртэй болно.

-       Боловсрол, Соёл Урлагийн цахим хуудас,

ITPD.mn-д  сургалтын хөтөлбөрөө байршуулах

4.4

Сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргах

2017-2020

Орон нутгийн төсөв

БСУГ,  НБХ, мэргэжилтнүүд, цэцэрлэг, сургуулиуд

Хичээл бүрийн хэрэглэгдэхүүнтэй болсон байна.

4.5

Цахим хичээлийн сантай болох, Боловсрол, Соёл Урлагийн газрын цахим хуудсанд байршуулан түгээх

2017-2020

Орон нутгийн төсөв, ТББ

БСУГ, цэцэрлэг, сургуулиуд

Бүх багш нар цахим хичээлийн сантай болсон байна.

4.6

Сургууль бүрт цахим номын сан байгуулах

2017-2020

Орон нутгийн төсөв, улсын төсөв

БСУГ, сургуулиуд

Сургууль бүр цахим номын сантай болсон байна.

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%