БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Увс аймгийн хэмжээнд усны сан бүхий хамгаалалтын бүс тогтоох ажлын санал боловсруулах хэлэлцүүлэг боллоо

2017-04-04

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас Увс аймгийн хэмжээнд усны сан бүхий хамгаалалтын бүс тогтоох ажлын санал боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооны гишүүд, Хэрлэн голын усны сав захиргаа, Ховд голын усны сав газрын захиргааны төлөөлөл, аймгийн БОАЖГ, МХГ-ын мэргэжилтнүүд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Увс нуур –Тэс голын сав газрын захиргаанаас усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг шинэчлэн тогтоох ажлын үндэслэл, Увс аймгийн хэмжээнд усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг шинэчлэн тогтоох тухай танилцуулга мэдээллийг хийсэн юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%