БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"Богц дүүрэн аз жаргал" явган аялал боллоо

2017-04-03

Номгон сумын Засаг даргын захирамжийн дагуу Мэдээлэл сурталчилгаа, нийтийн биеийн тамир, соёл хүмүүжлийн ажлын аяны хүрээнд Б. Булгамаа ахлагчтай ажлын хэсгийн хамт олон "Богц дүүрэн аз жаргал" явган аялалыг 2017.04.02-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Аялалыг маань ИТХ-ын төлөөлөгч Б.Борхорол, түүний гэр бүл Х.Ням нар ивээн тэттгэж дэмжиж ажиллаа. 
Аялалд нийт 56 хүн хамрагдлаа. Аялалыг өртөөчилсөн байдлаар зохион байгуулж Мэдээлэл сурталчилгааны чиглэлэээр: Иргэний хөгжил, иргэдийн оролцлоо сэдвээр хээрийн хэлэлцүүлэг явуулж аялалд оролцогчдын санал бодлыг сонслоо. Мөн Хог хаягдал, түүний хор холбогдлын талаар мэдээлэл хийж, иргэн бүр хоггүй эрүүл орчинд амьдрах, хог тарихгүй байхыг уриаллаа. 
Нийтийн биеийн тамир, соёл хүмүүжлийн ажлын хүрээнд: Гар бөмбөг, Олс таталт, Дартсын тэмцээнийг зохион байгууллаа. тус тэмцээнүүдэд нийт 6 багийн 48 иргэн оролцлоо. 
Аялалын нэг өртөө маань "Шөлөндөө" , аялалд оролцогчдоо шинэ шөлөөр дайлж, хүч тамир, эрч хүч, аз жаргалыг бэлэглэлээ.Мөн аялалд оролцогчдын дунд Монита сэтгэлийн бэлгийн сугалгаа, аялалын азтан шалгаруулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%