БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлагад хамрагдлаа

2017-03-23

     Монгол Улсын Засгийн газраас анх 2011 онд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг 339, 340 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Энэ дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
     Энэ үеэр Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон юм. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд Сүхбаатар дүүргийн ажилтан албан хаагчид амжилттай оролцлоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 113
60 / 53%
15 / 13%
7 / 6%
10 / 9%
17 / 15%
4 / 4%