БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Төрийн шагнал гардууллаа

2017-03-23

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Сайнцагаан сумын 6-р багийн өндөр настан Б.Арьяа, Монос эмийн сангийн захирал М.Ганчимэг, Дэрэн сумын Д.Ариунаа нарыг, "Алтан гадас" одонгоор Бодь даатгал салбарын захирал Ш.Отгонцэцэг,Сайнцагаан сумын  7-р багийн өндөр настан М.Цэрэндулам, Мандал сургуулийн багш Ч.Баярмаа, Дэлгэрцогт сумын иргэн Д.Баттулга, Сайнцагаан сумын иргэн Ц.Бат-Эрдэнэ, Өлзийт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Наранжав, Өндөршил сумын малчин А.Болдмаа, Цагаандэлгэр сумын 4-рх багийн Засаг дарга Д.Мягмардорж нарыг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар  ШШГАлбаны бага эмч Н.Бархас, Хүндэтгэлийн өргөөний тогооч Х.Энх-Амгалан, Мерси кор төслийн ажилтан Д.Алтантогос, Нэгдсэн эмнэлгийн сувилагч Б.Лхагвацэрэн, Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа, Сүүн далай фермийн ажилтан М.Нарантуяа,Хулд сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч Д.Бадамцэцэг, Танан хэвийн эрдэнэ ХХК-ны шүдний эмч Ц.Бэхбат, Гурвансайхан сумын Гурвансайхан сумын Ус цаг уурын өртөөний дарга Г.Эрдэнэцэцэг, Дэрэн сумын ЭМТ-ийн бага эмч М.Баярмаа, Иргэний нийгмийн байгууллагын сүлжээ ТББ-ын захирал Б.Өлзийсайхан, Луус сумын ЕБС-ийн номын санч И.Магсаржав, Өлзийт сумын малчин Л.Бархас, Хулд сумын ЕБС-ийн захирал Н.Энхсайхан, Хулд сумын ЗДТГ-ын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга Б.Батмөнх, Хулд сумын Олдох багийн ахмад настан П.Бор нарыг шагнасныг аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар гардууллаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%