БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"Согтуу жолоочгүй - Соёлтой золгоцгооё" уриалга

2017-02-21

2016 онд нийт 322 гэмт хэрэг бүртгэдсэний 101 нь буюу 3 гэмт хэрэг тутмын 1 нь согтуугаар үйлдэгдсэн мөн 324 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас эрхээ хасуулж, торгуулсан байна.

Иймээс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оныг “Согтуу жолоочгүй жил” болгон зарласан бөгөөд энэ жил гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулж осол гэмтлийг бууруулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсоох зорилт тавин ажиллаж байна.

2017 оны 1-р сард нийт гэмт хэрэг 43 тохиолдол бүртгэгдсэн нь ноднингийн мөн үетэй харьцуулахад 27-оор нэмэгдэж үүний улмаас 4 хүн нас барсан байна. Нийт 827 зөрчил гарч урд оныхоос 35 аар нэмэгдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж торгуулсан иргэд 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8-аар их байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%