БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ГХУСАЗСЗ хуралдлаа

2017-01-20

      Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн /ГХУСАЗСЗ/ шинэ оны эхний хурал боллоо.

Хурлаар дараах 3 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:

  1. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн
  2. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
  3. Бусад асуудал
         Аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд жигд явуулах, иргэд, олон нийтэд хүрч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, мэдээллээр хангах, гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хурдан шуурхай хүлээн авч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгаа хийх, хууль сурталчлах, тайлбарлах зэргээр холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн ажиллахад анхаарал хандуулж ажилласан байна.
       ГХУСАЗСЗөвлөл нь 2016 онд Цагдаагийн газраас санал ирүүлсний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлын зардлаас “Гэр бүлийн хүчирхийлэлгүй амар тайван амьдарцгаая”, “Мал сүргээ гэмт халдлагаас хамгаалъя” 2 төрлийн зурагт хуудас, 2015.09.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах соёлыг хамтдаа бий болгоё” гарын авлага зэрэг 4 төрлийн зурагт хуудас, гарын авлагыг 8000 хувь хэвлүүлэн иргэд олон нийтэд хүргэж, сурталчлан ажиллахын зэрэгцээ Ойн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, ашигт малтмалын тухай хууль, Тамхины хяналтын тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Сонгуулийн тухай, Галт зэвсгийн тухай, галт зэвсгийн албан татварын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, эрүүгийн хууль зэрэг иргэдийн амьдралд зайлшгүй мөрдөж, хэрэгжүүлэх шаардлагатай 11 хууль, 2 журмыг 19 сумын нийт 7995 иргэнд сургалт, сурталчилгаа хийж ажилласан байна.


Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%