БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ГХУСАЗСЗ-өөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн мэдээлэл өгч байна

2016-12-07

Увс аймгийн прокурорын газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу аймгийн ГХУСАЗСЗ-өөс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн удирдлагуудад өнөөдөр , төрийн байгууллагын дарга нар, эрхлэгч нарт 2016 оны 12 дугаар сарын 12-ны 13 цагт, иргэдэд 2016 оны 12 дугаар сарын 13-ны 10 цагаас тус тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа явуулж байна.

Уг сургалтын зорилго нь Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн удирдлагууд, төрийн байгууллагын дарга, эрхлэгч, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох хууль, журмыг сурталчилж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг оролцооны талаар тайлбарлан таниулахад оршиж байгаа юм.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%