БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Самрын хорио тавигдлаа

2016-08-29

Өнгөрсөн буюу 8-р сарын 29-ний өдрөөс эхлэн иргэд бэлтгэсэн самраа аймгийн төврүү оруулах, худалдах, худалдан авах эрх нээлттэй боллоо. 
Хуулийн хугацаа болоогүй ч 8-р сараас эхлэн иргэд самар түүж эхэлснээс болж 8-р сарын 25-д гэхэд модондоо бараг самаргүй болж, иргэдийн түүсэн самар хөгцөрч муудаж эхэлж байгаа тул арга хэмжээ авч өгөхийг аймгийн Засаг даргаас хүссэн байна. Үүний дагуу аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагын дарга нар иргэд, ченжүүдтэй уулзалт хийж дээрх шийдэлд хүрсэн юм.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирэх 9-р сарын 10-наас ойн дагалт баялаг буюу самрыг бэлтгэх хориог цуцлахаар болсон. Иргэд түүсэн самраа аймгийн төвд оруулж худалдаалж болох бөгөөд журмын дагуу ирэх 10-ны өдрөөс хойш аймгийн нутаг дэвсгэрээс гадагш гаргаж болох юм байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%