БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

2016-07-18

Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 89-р зарлигаар төр захиргаа, Хөдөө аж ахуй, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 19 хүнийг Монгол улсын төрийн дээд одон медалиар шагнав. Иргэдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат гардуулсан юм.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, Эрдэнэбулган сумын иргэн Д.Рагчаабазар, Батцэнгэл сумын иргэн Б.Довдонням, Алтан гадас одонгоор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б.Өсөхбаяр, ЭБ сумын иргэн Ц.Оюунчимэг, Ихтамир сумын иргэн Б.Банзар, 1-р сургуулийн тогооч П.Төгсжаргал, ХГБХХ-ийн үйлчлэгч Т.Цэрмаа, ЭБ сумын иргэн С.Сарантуяа, Д.Сүхбаатар, Хөдөлмөрийн хүндэт медалиар аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн А.Амартүвшин, хүүхдийн эмч С.Нарантуяа, ЭБ сумын иргэн Х.Пүрэвсүрэн, аймгийн МХГ-ын байцаагч Д.Сарангуа, 1-р сургуулийн багш Д.Ариунтунгалаг, Цэргийн хүндэт медалиар ЦГ-ын цагдаа Г.Насантогтох, ШШГГ-ын хянагч Ч.Энхбаатар, ОБГ-ын аврагч, жолооч Ч.Бат-Эрдэнэ, ОБГ-ын аврагч-усчин Ш.Энхболд нар тус тус шагнагдлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%